Mercedes-Benz, BMW хамтарсан компаниа Хятадад бүртгүүлжээ
3 сарын 11. 16:510

“Mercedes-Benz Group China Ltd.”, “BMW Brilliance Automotive Ltd.” компаниудын байгуулсан шинэ хамтарсан компанийг Хятадын нийслэл Бээжингийн Чаоян дүүрэгт бүртгэсэн тухай тус улсын эрх баригчид мэдээлжээ.

Автомашин үйлдвэрлэгч эдгээр компани нь Хятадын зах зээлд цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх супер ангиллын станцууд, цахилгаан түгээгүүрүүдийн сүлжээ бий болгоход хамтран ажиллах зорилгоор компани байгуулах гэрээнд 2023 оны 11 дүгээр сард гарын үсэг зурсан байна.

Шинэ хамтарсан компани нь 2026 оны эцэс гэхэд дэвшилтэт технологиор тоноглогдсон супер ангиллын 1000 орчим цэнэглэх станц, мөн 7000 орчим супер ангиллын цахилгаан түгээгүүр барихаар төлөвлөжээ.

Дээр дурдсан цэнэглэх станцуудын эхний хэсгийг Хятадын гол хотуудад энэ онд ашиглалтад оруулах төлөвтэй байна.


Эх сурвалж: Xinhua /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Оросын хилчдийг Армениас гаргахаар тохиролцжээ
02024-5-10 18:48
Д.Марадонагийн “Алтан бөмбөг” цомыг үнэ хаялцуулна
02024-5-10 18:44
V түвшний соронзон шуурга Дэлхийг нөмрөх магадлалтай гэв
02024-5-10 18:39
Трампын алдааг Байден давтсаар байна гэж Хятадын тал мэдэгдэв
02024-5-10 18:11
Испани, Ирланд улсууд Палестиныг хүлээн зөвшөөрнө
02024-5-10 17:53
Бразилд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 107-д хүрчээ
02024-5-10 14:51
“Бөгжний эзэн”-ий шинэ анги 2026 онд дэлгэцэнд гарна
02024-5-10 14:42
Төлөөлөгчдийн танхимын спикерийг огцруулахыг дэмжсэнгүй
02024-5-10 14:09
Европын лигийн цомын төлөө “Байер”, “Аталанта” багууд өрсөлдөнө
02024-5-10 14:06
Н.Йокич гурав дахь удаагаа NBA-гийн хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарчээ
02024-5-10 14:03
622672