Биткоины ханш 59,000 ам.долларыг давлаа
2 сарын 28. 20:120

Лхагва гарагт олон улсын криптовалютын зах зээлд биткоины ханш дахин өсөж, нэгж биткоины үнэлгээ сүүлийн хоёр гаруй жилийн хугацаанд анх удаагаа 58,000 ам.долларыг давсан тухай бид хэдхэн цагийн өмнө мэдээлж байсан билээ. Тэгвэл лхагва гарагийн 20:15 минутын байдлаар нэгж биткоины үнэлгээ 59,098.45 ам.доллар байна.

Биткоины ханшийн хувьд хамгийн сүүлд 2021 оны арваннэгдүгээр сард 59,000 ам.долларын үнэлгээтэй байсан ч түүнээс хойш тасралтгүй унасан юм. Харин лхагва гарагт тус валютын үнэлгээ хамгийн ихдээ 59,467.77 ам.долларт хүрчээ.

Тийнхүү биткоины ханш өсөхөд уг коины ханшийг даган хэлбэлздэг бусад коины ханш ч өссөн байна. Тодруулбал, нэгж эфериумын ханш л гэхэд сүүлийн 24 цагийн хугацаанд 1.62 орчим хувиар өсөж, Улаанбаатарын цагаар 20:20 минутад 3,305.95 ам.долларт хэлбэлзэж байв.

Улмаар зах зээлийн шинжээчдийн таамаглаж байгаагаар энэ маягаар биткоины ханш өссөөр ойрын нэг жилийн хугацаанд нэгжийн үнэ 75,000 ам.долларт хүрэх юм.


Эх сурвалж: CoinMarketCap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Р.Левандовски “Барселона”-д үлдэнэ
02024-5-14 22:57
Нууц хэлэлцээнд ашиглах синхрон орчуулгын систем бүтээжээ
02024-5-14 19:48
III Чарльз хүүдээ цэргийн цол олгожээ
02024-5-14 19:11
В.Путин Хятад улсад айлчилна
02024-5-14 18:49
Хятадын бараанд ногдуулсан татвараа АНУ эрс нэмэгдүүлжээ
02024-5-14 18:44
Оросоос уран импортлохыг хориглох тухай хуульд Ж.Байден гарын үсэг зуржээ
02024-5-14 13:46
Мелинда Гейтс “Гейтсийн сан”-аас гарна
02024-5-14 13:29
К.Мбаппе зодоон хийсэн гэх мэдээллийг няцаав
02024-5-14 13:24
Энэтхэгт сурталчилгааны самбар нурсны улмаас олон хүн амиа алджээ
02024-5-14 13:20
Австралийн арьсны хорт хавдрын шилдэг эмч нарын нэг өөрөө хорт хавдраас ангижирч чаджээ
02024-5-14 13:16