АНУ: Хагас дамжуулагчийн салбар дахь анхны томоохон хэмжээний татаасын гэрээг үзэглэжээ
2 сарын 20. 3:270

АНУ-ын Худалдааны яам орон нутгийн цагаар 19-ний өдөр дотоодын хагас дамжуулагч үйлдвэрлэгч Global Foundries компанийн Нью-Йорк хотын Вермонт дахь үйлдвэрийн шинэ байгууламжид шинээр өргөтгөл барихад нь хөрөнгө оруулан, дэмжлэг үзүүлэх зорилгоор 1.5 тэрбум ам.доллар олгох урьдчилсан гэрээнд гарын үсэг зурснаа зарлав.

Энэ нь АНУ-д 2022 оноос хойш хэрэгжиж эхлээд буй “Хагас дамжуулагчийн тухай хууль”-ийн хүрээнд олгож байгаа гурав дахь татаас болж буйгаас гадна ийм их хэмжээний мөнгөн дүн яригдаж буй хамгийн анхны хөрөнгө оруулалт болжээ.

Үүнтэй холбоотойгоор Samsung-аар тогтохгүй TSMC, Intel зэрэг хагас дамжуулагч үйлдвэрлэгч томоохон компаниудад цаашид олгох татаасын хэмжээ болон бусад төлөвлөгөө олон улсын анхаарлыг татаж байгаа нь дамжиггүй.

Дэд ерөнхийлөгч Камала Харрис мэдэгдэхдээ "Энэхүү шийдвэрийн хүрээнд үйлдвэрлэсэн хагас дамжуулагч нь одоогийн байдлаар гадаад эх үүсвэрээс бүрэн хамааралтай байгаа АНУ-ын автомашины болон нисэхийн салбарын хагас дамжуулагч нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хангах болно" гэж онцолсон тэмдэглэв.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Сангийн сайд: Хятадын цахилгаан автомашины татварыг эрс нэмэгдүүлнэ
02024-5-14 4:08
Төрөлхийн сонсголын бэрхшээлтэй бяцхан охин генийн эмчилгээ хийлгэснээр сонсгол нь бүрэн сэргэжээ
02024-5-14 3:12
Орос, Хятад улсууд хөрөнгө оруулалтыг хамгаалах шинэ хэлэлцээр байгуулна
02024-5-13 19:55
Квант компьютерт зориулан цэвэр цахиур гарган авах технологийг боловсруулжээ
02024-5-13 19:50
“Бичин гаргийн хаант улс” 56.5 сая ам.долларын орлого олжээ
02024-5-13 19:47
Э.Блинкен Рафахт үүссэн нөхцөл байдлыг хэлэлцжээ
02024-5-13 19:40
Тбилисид болсон цуглааны үеэр Орос, Америкийн иргэдийг баривчилжээ
02024-5-13 19:29
Харьков, Донецк мужуудад ширүүн тулаан болж байна гэж мэдээлэв
02024-5-13 19:25
Балбын газарчин дээд амжилт тогтоов
02024-5-13 13:20
"Eurovision"-д Швейцарын дуучин түрүүлжээ
02024-5-13 13:18