Индонезийн ерөнхийлөгчийн сонгуульд Прабово Субианто тэргүүлж байна
2 сарын 15. 16:260

Индонезид лхагва гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын Батлан хамгаалахын сайд Прабово Субианто ялах төлөвтэй байна.

Нийт саналын хуудасны 39.33 хувийг тоолсны дараах байдлаар тэрбээр 55.97 хувийн санал аваад байгаа бол сонгогчдын 24.56 хувь нь Жакарта мужийн захирагч асан Анис Басведан, 19.46 хувь нь Төв Ява мужийн захирагч асан Ганжар Прановог дэмжжээ.

Прабово Субианто улсын хэмжээнд нийт сонгогчдын 50-иас дээш хувь, Индонезийн мужуудын тэн хагаст 20-иос дээш хувийн санал авсан тохиолдолд шууд ялагчаар тодорно. Ингэснээр одоогийн төрийн тэргүүн Жоко Видодогийн хүү Гибран Ракабуминг Рака дэд ерөнхийлөгчөөр сонгогдох юм.

Прабово Субианто, Гибран Ракабуминг Рака нар сонгуульд ялснаа лхагва гарагт зарласны сацуу албан ёсны дүнг хүлээхийг уриалжээ. 204 сая гаруй хүн санал өгдөг Индонезийн сонгууль нь дэлхийн хамгийн том шууд сонгуульд тооцогддог бөгөөд 820 мянга гаруй хэсгийн хороонд санал хураалт явагдсан байна. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч хоёр ирэх 10 дугаар сард үүрэгт ажилдаа орно.

Ерөнхийлөгчийн сонгуультай нэгэн зэрэг явагдсан парламентын сонгуульд Индонезийн Ардчилсан тэмцлийн нам тэргүүлж байна. Тус улсын одоогийн Ерөнхийлөгч Жоко Видодо тус намын гишүүн юм. Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр, саналын хуудасны 1.72 хувийг тоолсны дараах байдлаар тус нам сонгогчдын 17 гаруй хувийн саналыг авчээ.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Франц улс цэргүүдээ Шинэ Каледонид оруулжээ
02024-5-16 12:55
Apple компани “Vision Pro”-г ирэх сараас эхлэн гадаад зах зээлд гаргахаар төлөвлөжээ
02024-5-16 10:17
Словакийн Ерөнхий сайдын амь насанд халджээ
02024-5-16 9:59
Хятадын Төв банк 125 тэрбум юанийг эргэлтэд оруулжээ
02024-5-15 19:26
Дубайн эргийн дагуу 100 сая мод тарина
02024-5-15 18:55
Венесуэлийн сүүлчийн мөсөн гол хайлж үгүй болжээ
02024-5-15 18:40
Канадад ойн түймрийн улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-5-15 18:07
Хамгийн ихээр татаас олгодог хэмээн АНУ-ыг шүүмжлэв
02024-5-15 17:30
Р.Левандовскид 2020 оны “Алтан бөмбөг” шагналыг нөхөн олгоно
02024-5-15 17:15
Альцгеймерийн вакцин гарган авахад 2 тэрбумын хөрөнгө оруулна
02024-5-15 17:00