Сөүл хотын захиргаа төрөлтийг дэмжих төсөлд 1.8 их наяд вон зарцуулна
2 сарын 7. 12:121

Төрөлт буурч байгаатай тэмцэх зорилгоор “төрөлтийг хөхиүлэн дэмжих” шинэ төслийн хүрээнд хүүхэд төрүүлж өсгөхөд нь иргэдэд санхүүгийн тусламж үзүүлэхэд ойролцоогоор 1.8 их наяд вон /1.35 тэрбум ам.доллар зарцуулна гэж Сөүл хотын захиргаа өнөөдөр мэдэгдлээ.

Өмнөд Солонгост төрөлтийн түвшин (нэг эмэгтэйн амьдралынхаа туршид төрүүлсэн хүүхдийн дундаж тоо) 2022 онд 0.71-д буюу шинэ доод цэгт хүрсэн нь тус улсын хүн амын тоог 51.5 саяас бууруулахгүй байлгахад шаардлагатай 2.1 гэсэн үзүүлэлтээс хамаагүй доогуур байгаа энэ үед дээрх төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

Сөүлд тухайн онд төрөлтийн түвшин 0.59 байсан нь Өмнөд Солонгос дахь хамгийн доогуур үзүүлэлт болсон байна. Төслийн хүрээнд хотын захиргаа нийтийн эзэмшлийн талбайг хурим зохион байгуулах газар болгон түрээслэх хөтөлбөр, үргүйдлийн эмчилгээ хийлгэж байгаа болон ирээдүйд амаржихын тулд өндгөн эсээ хөлдөөсөн хүмүүст татаас олгох хөтөлбөрийг өргөжүүлэх ажээ.

Мөн сар тутам олгодог хүүхэд асрах тэтгэмжийг 1 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд 1 сая вон, 1 нас хүрсэн хүүхэдтэй эцэг эхчүүдэд 500 мянган вон болгон нэмэгдүүлнэ. Одоогоор энэ тэтгэмж тус бүр 700 мянга, 350 мянган вон байгаа юм. Түүнчлэн тавдугаар сараас эхлэн хүүхдээ өсгөн хүмүүжүүлж буй ажилтнуудаа дэмжих бодлого баримталж буй жижиг компаниудад урамшуулал олгох ажээ.

Мөн нийслэлийн хэмжээнд 24 цагийн хүүхэд асрах төв, амралтын өдрүүдээр ажилладаг яслийн тоог тус бүр 17, 21 болгон нэмэгдүүлэхийн зэрэгцээ жирэмсэн эмэгтэйчүүд, ажил эрхэлдэг эцэг эх, олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих зорилгоор хотын засаг захиргаанаас үзүүлдэг хөнгөлөлттэй үйлчилгээнд хамрагдах өрхийн тоог 6000-аас 10 000 хүртэл нэмэгдүүлэх ажээ.


Эх сурвалж: Yonhap /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
DR. ADITY
129.205.113.170
   /
2 сарын 7. 13:23

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW 780,000.00

Онцлох мэдээ
Генийн эмчилгээ хийлгэсэн төрөлхийн сонсголын бэрхшээлтэй 18 сартай бяцхан охины сонсгол бүрэн сэргэжээ
02024-5-14 3:12
Орос, Хятад улсууд хөрөнгө оруулалтыг хамгаалах шинэ хэлэлцээр байгуулна
02024-5-13 19:55
Квант компьютерт зориулан цэвэр цахиур гарган авах технологийг боловсруулжээ
02024-5-13 19:50
“Бичин гаргийн хаант улс” 56.5 сая ам.долларын орлого олжээ
02024-5-13 19:47
Э.Блинкен Рафахт үүссэн нөхцөл байдлыг хэлэлцжээ
02024-5-13 19:40
Тбилисид болсон цуглааны үеэр Орос, Америкийн иргэдийг баривчилжээ
02024-5-13 19:29
Харьков, Донецк мужуудад ширүүн тулаан болж байна гэж мэдээлэв
02024-5-13 19:25
Балбын газарчин дээд амжилт тогтоов
02024-5-13 13:20
"Eurovision"-д Швейцарын дуучин түрүүлжээ
02024-5-13 13:18
75 нас хүрснийхээ дараа ч гэсэн Н.Моди огцрохгүй
02024-5-13 13:13