Ута Абэ дэлхийн шилдэг эмэгтэй жүдочоор дахин шалгарлаа
2 сарын 6. 12:100

Олимпын аварга Ута Абэ эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд давамгайллаа үргэлжлүүлсээр Олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ шалгаруулдаг оны шилдэг эмэгтэй жүдочоор хоёр дахь жилдээ дараалан тодорчээ.

2019 оноос хойш IJF-ийн тэмцээнүүдэд ялагдал хүлээгээгүй 23 настай тэрбээр 2023 онд дэлхийн аварга, Токиогийн Их дуулга тэмцээнд түрүүлсэн юм. Өнгөрсөн оны тавдугаар сард Дохад болсон ДАШТ-нд түрүүлснээр тамирчны замналдаа дөрөв дэх удаагаа аварга цолыг хүртлээ.

Энэ зуны Парисын Олимпод оролцох болзлоо хэдийнэ хангасан Ута болон эрэгтэйчүүдийн 66 кг-ын жингийн Олимп, дэлхийн аварга, түүний ах Хифүми нар алтан медаль авах өндөр магадлалтай тамирчдын тоонд багтаж байна.

Би маш их баяртай байна. 2024 оны Парисын Олимпод бүх хүчээ дайчлан тулалдахыг хүсэж байна” гэж Ута Парист болсон шагнал гардуулах ёслолын үеэр цахимаар үг хэлэх үеэрээ сэтгэгдлээ хуваалцжээ.

Харин эрэгтэйчүүдийн 81 кг-ын жингийн дэлхийн аварга Гүржийн тамирчин Тато Григалашвили хоёр жил дараалан шилдэг эрэгтэй жүдочоор тодорсон бол өсөж буй од шагналыг эрэгтэйчүүдийн 100 кг-ын жингийн дэлхийн аварга, Японы 19 настай Дота Арай хүртжээ.


Эх сурвалж: Kyodo /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
2
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21
В.Путин, Ши Жиньпин нар хамтарсан мэдэгдэл гаргалаа
02024-5-16 18:58
Сингапурын шинэ Ерөнхий сайд тангараг өргөжээ
02024-5-16 18:55
Жейлен Брансон 6 жилийн өмнөх Леброны амжилтыг давтлаа
02024-5-16 18:51
Квант интернэтийг бий болгох чухал алхмыг хийжээ
02024-5-16 18:46
Клод Монегийн бүтээл 35 сая ам.доллароор зарагджээ
02024-5-16 18:42
Ши Жиньпин, В.Путин нар хэлэлцээ хийлээ
02024-5-16 18:40
Терроризмын эсрэг хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас Кубыг хасжээ
02024-5-16 18:37