Эвслийн цэргийг Иракаас гаргах асуудлаар хэлэлцээ хийнэ
1 сарын 25. 13:290

Олон улсын эвслийн цэргийн хүчнийг Иракаас гаргах асуудлаарх хэлэлцээг тус улсын Засгийн газартай хийж эхлэхэд бэлэн байгаагаа АНУ-ын эрх баригчид илэрхийлжээ.

Эх сурвалжуудыг эш татан Reuters агентлагийн мэдээлснээр, хоёр талын харилцааны хүрээнд эвслийн цэргийг гаргах, цэргийн хүчийг орлуулан солих асуудлаар Иракийн эрх баригчидтай яриа хэлэлцээ эхлүүлэхэд АНУ бэлэн байгаагаа илэрхийлсэн захидлыг Иракт суугаа АНУ-ын Элчин сайд Алина Романовски Иракийн Гадаад хэргийн сайд Фуад Хусейнд нэгдүгээр сарын 24-нд гардуулжээ.

Өмнө нь Иракийн Гадаад хэргийн яам мэдээлэхдээ “чухал захидал ирсэн бөгөөд Ерөнхий сайд Мухаммед ас-Судани түүнийг сайтар судална" гэжээ. Тус яам өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Нэгдүгээр сарын 5-нд ас-Судани мэдэгдэхдээ, олон улсын эвслийн хүчнийг байрлуулах үндэслэл шалтгаан байхгүй болсон, Иракт гадаадын цэргүүдийг байрлуулахыг зогсоох тодорхой арга хэмжээ авахаар төлөвлөж байна гэжээ. Шиитүүдийн "Хезболла аль-Нужаба" хөдөлгөөний удирдагчдын нэг болох Абу Таква Америкийн нисгэгчгүй онгоцоор өгсөн цохилтод өртөн Багдад хотод амь үрэгдэж, өөр зургаан хүн шархадсаны дараа Ерөнхий сайд энэ мэдэгдлийг хийсэн байна.

Нэгдүгээр сарын 10-нд тэрбээр Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа, эвсэлд багтсан бүх улс, тэр дундаа АНУ-тай аюулгүй байдлын салбарт харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байна гэж мэдэгджээ. Энэ хүрээнд Иракийн цэргийн албан хаагчдыг сургах, зөвлөгөө өгөх, зэвсэг худалдан авахаар төлөвлөж байгаа аж.

Ирак, Сири дэх эвслийн цэргүүд рүү халдсаны хариуд шиитүүдийн "Катаиб Хезболлах" бүлэглэлийн Ирак дахь байгууламжуудад цохилт өгсөн гэдгээ АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлал өнгөрөгч 12 дугаар сард мэдэгдэж байв. Тухайн үед Иракийн засгийн газар Америкийн цохилтыг тус улсын тусгаар тогтнолын эсрэг чиглэсэн дайсагнасан үйлдэл гэж дүгнэжээ.


Эх сурвалж: The Reuters /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21
В.Путин, Ши Жиньпин нар хамтарсан мэдэгдэл гаргалаа
02024-5-16 18:58
Сингапурын шинэ Ерөнхий сайд тангараг өргөжээ
02024-5-16 18:55
Жейлен Брансон 6 жилийн өмнөх Леброны амжилтыг давтлаа
02024-5-16 18:51
Квант интернэтийг бий болгох чухал алхмыг хийжээ
02024-5-16 18:46
Клод Монегийн бүтээл 35 сая ам.доллароор зарагджээ
02024-5-16 18:42
Ши Жиньпин, В.Путин нар хэлэлцээ хийлээ
02024-5-16 18:40
Терроризмын эсрэг хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас Кубыг хасжээ
02024-5-16 18:37
“Ювентус” Италийн цомын эзэн боллоо
02024-5-16 13:20
Нидерландын барууны намууд эвсэхээр тохиролцжээ
02024-5-16 13:16