Гүнж Айко Улаан загалмай нийгэмлэгт ажиллана
1 сарын 23. 16:360

Японы эзэн хаан Нарүхито, хатан Масако нарын охин, гүнж Айко их сургуулиа төгссөнийхөө дараа ирэх дөрөвдүгээр сараас эхлэн Японы Улаан загалмайн нийгэмлэгт ажиллахаар болсон тухай Эзэн хааны ордны хэрэг эрхлэх газраас даваа гарагт мэдэгджээ.

Өдгөө 22 настай гүнж эзэн хааны гэр бүлийн гишүүний хувьд хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэхээр төлөвлөхийн сацуу “өөрийн үргэлж сонирхсоор ирсэн” нийгэмлэгт ажилд орно гэж найдаж байсан ажээ. Тус нийгэмлэг нь эзэн хааны гэр бүлтэй нягт холбоотой байдаг бөгөөд хатад нь хүндэт ерөнхийлөгчөөр ажилладаг.

Миний бие Японы Улаан загалмай нийгэмлэгийн үйл хэрэгт гар бие оролцох гэж байгаадаа баяртай байна. Нийгэмлэгийн нэг гишүүн болсон гэдгээ ухамсарлан шаргуу хөдөлмөрлөж, ард түмэн, нийгэмдээ бага ч болов тус нэмэр болно гэж бодож байна” хэмээн гүнж хэлснийг Эзэн хааны ордны хэрэг эрхлэх газрын мэдэгдэлд эш татжээ.

Гүнж Токио хотын Минато тойрог дахь төв оффист гэрээт ажилтнаар ажиллана. Түүний хийх ажилтай холбоотой нарийн ширийн зүйлс одоогоор тодорхойгүй байна. Гүнжийн эцэг, эхийн хувьд охиноо шаргуу хөдөлмөрлөж, нийгэмлэгийн нэгэн гишүүний хувиар өсөж дэвшинэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Айко гүнж өдгөө Gakushuin их сургуулийн Уран зохиолын факультетийн Япон хэл, уран зохиолын тэнхимийн дөрөвдүгээр дамжаанд суралцаж байгаа юм. Тэрбээр өнгөрсөн 12 дугаар сард Дундад зууны үеийн Японы яруу найргийн сонгодог хэлбэр болох Вака шүлэгтэй холбоотой сэдвээр төгсөлтийн ажлаа бичиж илгээжээ.

Өнгөрсөн 10 дугаар сард тэрбээр эзэн хаан Нарүхито, хатан Масако нарын хамт Японы Улаан загалмайн нийгэмлэгт зочилж, 1923 онд Токио болон эргэн тойрны бүс нутгуудыг хамарсан Кантогийн газар хөдлөлтийн дараа тус нийгэмлэгээс явуулсан тусламжийн үйл ажиллагааг харуулсан үзэсгэлэнг үзэж сонирхож байв.

Гүнж уг байгууллагын талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхийн тулд эцэг, эхтэйгээ хамт явсан гэж Эзэн хааны ордны хэрэг эрхлэх газраас мэдээлжээ. Улаан загалмай нийгэмлэгийн зүгээс “гүнжийг тайван ажиллах нөхцөлөөр хангахын тулд бэлтгэл ажлыг сайтар базааж” байгаагаа мэдэгдсэн байна.


Эх сурвалж: Kyodo /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Сангийн сайд: Хятадын цахилгаан автомашины татварыг эрс нэмэгдүүлнэ
02024-5-14 4:08
Төрөлхийн сонсголын бэрхшээлтэй бяцхан охин генийн эмчилгээ хийлгэснээр сонсгол нь бүрэн сэргэжээ
02024-5-14 3:12
Орос, Хятад улсууд хөрөнгө оруулалтыг хамгаалах шинэ хэлэлцээр байгуулна
02024-5-13 19:55
Квант компьютерт зориулан цэвэр цахиур гарган авах технологийг боловсруулжээ
02024-5-13 19:50
“Бичин гаргийн хаант улс” 56.5 сая ам.долларын орлого олжээ
02024-5-13 19:47
Э.Блинкен Рафахт үүссэн нөхцөл байдлыг хэлэлцжээ
02024-5-13 19:40
Тбилисид болсон цуглааны үеэр Орос, Америкийн иргэдийг баривчилжээ
02024-5-13 19:29
Харьков, Донецк мужуудад ширүүн тулаан болж байна гэж мэдээлэв
02024-5-13 19:25
Балбын газарчин дээд амжилт тогтоов
02024-5-13 13:20
"Eurovision"-д Швейцарын дуучин түрүүлжээ
02024-5-13 13:18