Японы сарны аппаратыг унтраахаас өмнө мэдээллүүдийг хүлээн авчээ
1 сарын 22. 19:180

Саран дээр өнгөрсөн бямба гарагт амжилттай газардсан SLIM /Smart Lander for Investigating the Moon/ буугч төхөөрөмжийг унтраахаас өмнө маш олон мэдээллийг хүлээж авсан гэж Японы сансрын агентлаг даваа гарагт мэдэгдэв.

Аппаратыг алсаас унтраахын өмнө Японы мэргэжилтнүүд Сарны гадаргуу дээр болон буух явцад олж авсан техникийн болон зурган мэдээллүүдийг дамжуулан авч чадсаныг JAXA-гийн мэдэгдэлд дурджээ.

Орон нутгийн цагаар бямба гаргийн 02:57 цагт сансрын хөлөг унтарсан бөгөөд одоо газардах үеэр олж авсан мэдээлэлд нарийвчилсан дүн шинжилгээ хийж байна. Энэ долоо хоногт даалгаврын үр дүн, аппаратын төлөв байдлын талаар нэмэлт мэдээлэл өгөх ажээ.

Телеметрийн мэдээллээс харахад SLIM-ийн нарны хавтангууд баруун тийшээ харсан. Ийм учраас Нарны гэрэл Сар луу баруунаас тусах үед эрчим хүч үйлдвэрлэх боломжтой бөгөөд одоо сэргээн засварлахад бэлтгэж байна” гэж JAXA мэдээлжээ.

“Сарны мэргэн буудагч” гэгддэг SLIM орон нутгийн цагаар бямба гаргийн өглөөний 12:20 цагт Саран дээр газардсан боловч нарны зайн хавтангууд нь эрчим хүч үйлдвэрлэхгүй байсан тул хэдхэн цагийн нөөцтэй батерейгаар ажиллаж байжээ.

SLIM-ийг тээсэн пуужинг өнгөрсөн оны есдүгээр сарын 7-нд Японы баруун өмнөд хэсэгт орших “Танегашима” сансрын буудлаас хөөргөсөн юм. Япон улсын хувьд энэ нь Саран дээр аппаратаа буулгах гурав дахь оролцлого байв.


Эх сурвалж: Xinhua /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
2
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятадын Төв банк 125 тэрбум юанийг эргэлтэд оруулжээ
02024-5-15 19:26
Дубайн эргийн дагуу 100 сая мод тарина
02024-5-15 18:55
Венесуэлийн сүүлчийн мөсөн гол хайлж үгүй болжээ
02024-5-15 18:40
Канадад ойн түймрийн улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-5-15 18:07
Хамгийн ихээр татаас олгодог хэмээн АНУ-ыг шүүмжлэв
02024-5-15 17:30
Р.Левандовскид 2020 оны “Алтан бөмбөг” шагналыг нөхөн олгоно
02024-5-15 17:15
Альцгеймерийн вакцин гарган авахад 2 тэрбумын хөрөнгө оруулна
02024-5-15 17:00
В.Путин засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг баталжээ
02024-5-15 13:35
Жо Байден Хятадын хөрөнгө оруулалт бүхий криптовалют олборлогч компанид газраа зарахыг захирамжилжээ
02024-5-15 13:27
Гүржийн парламент “гадаадын нөлөө”-ий тухай хуулийг баталжээ
02024-5-15 13:22