Япон: Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн 41 жилд байгаагүй өндөр түвшинд хүрчээ
1 сарын 20. 6:150

Хүнсний бүтээгдэхүүн болон олон улсын түүхий эдийн үнийн өсөлтөөс шалтгаалж Японы хэрэглээний үнийн индекс сүүлийн 41 жилд байгаагүй их хэмжээгээр өссөн байна.

Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, Японы Дотоод хэрэг, харилцаа холбооны яам өнгөрсөн оны хэрэглээний үнийн индекс өмнөх оныхоос 3.1 хувиар өссөн болохыг онцолжээ.

Энэ нь газрын тосны хоёр дахь хямралын улмаас хэрэглээний үнэ 3.1 хувиар өсөж байсан 1982 оноос хойших хамгийн том өсөлт хэмээн Kyodo News агентлаг мэдээлэв.

Нэмж дурдахад, энэ нь Японы төв банкны инфляцын зорилтот түвшин болох 2 хувиас хамаагүй давсан үзүүлэлт юм.

Kyodo News агентлаг “Өнгөрсөн онд шинэхэн хүнсний бүтээгдэхүүнээс бусад хүнсний бүлгийн үнэ өмнөх оныхоос 8.2 хувиар өссөн нь 1975 оноос хойш буюу сүүлийн 48 жилийн хугацаан дахь хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн явдал” гэж мэдээлээд, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид бараа материал болон тээврийн зардлын өсөлтийг бараа бүтээгдэхүүнийхээ өртөгт шингээснээр ийнхүү үнэ өсөхөд хүрсэн гэв.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
М.Мишустинийг Ерөнхий сайдаар томилох тухай тогтоолыг Төрийн Дум баталжээ
02024-5-11 15:51
К.Мбаппе улирлын төгсгөлд "ПСЖ"-ээс явна
02024-5-11 15:48
НҮБ-ын Ерөнхий Ассамблей Палестины гишүүнчлэлийг дэмжжээ
02024-5-11 15:46
Соронзон шуурганы нөлөөгөөр АНУ-д туйлын туяа үзэгдэнэ
02024-5-11 15:44
Оросын хилчдийг Армениас гаргахаар тохиролцжээ
02024-5-10 18:48
Д.Марадонагийн “Алтан бөмбөг” цомыг үнэ хаялцуулна
02024-5-10 18:44
V түвшний соронзон шуурга Дэлхийг нөмрөх магадлалтай гэв
52024-5-10 18:39
Трампын алдааг Байден давтсаар байна гэж Хятадын тал мэдэгдэв
02024-5-10 18:11
Испани, Ирланд улсууд Палестиныг хүлээн зөвшөөрнө
02024-5-10 17:53
Бразилд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 107-д хүрчээ
02024-5-10 14:51
623392