Евро бүсийн инфляцын түвшин 2.9 хувьд хүрч, 7 сарын турш үргэлжилсэн буурах хандлага зогсжээ
1 сарын 7. 20:050

Европын холбооны статистикийн агентлаг болох Евростат 5-ны өдөр мэдээлснээр, Евро бүсийн (евро хэрэглэдэг 20 улс) хэрэглээний үнийн индекс өнгөрсөн оны 12-р сард өмнөх онтой харьцуулахад 2.9 хувиар өссөн болохыг онцолжээ. Гэсэн хэдий ч мэргэжилтнүүд үнийн өсөлт удахгүй намжина хэмээн таамагласан байна.

Энэ нь өнгөрсөн 11-р сарын хэрэглээний үнийн индекс 2.4 хувьтай байсантай харьцуулахад 0.5 пунктээр өсөж, өнгөрсөн оны 5-р сараас хойш 7 сарын турш үргэлжилсэн буурах хандлага зогссон хэрэг болов. Financial Times сонины дүгнэж байгаагаар “Европын орнуудад өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн хий, цахилгаан эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний салбарын аж ахуй нэгжүүдэд олгож байсан татаасын хэмжээ сүүлийн үед багассанаар хэрэглээний үнэ өссөн" хэмээн цохон тэмдэглэв.

Газрын тос, хүнсний бүтээгдэхүүний үнийг тооцохгүйгээр гаргадаг суурь инфляцын түвшин өнгөрөгч 11-р сард 3.6 хувь байсан бол 12-р сард 3.4 хувь болж бага зэрэг буурчээ. Шинжээчид Евро бүсийн инфляцын түвшин цаашид буурна гэж таамагласан байна. Capital Economics судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач Жек Аллен-Рейнолдс Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа "12-р сарын үнийн хөөрөгдөл бол түр зуурын үзэгдэл. 1-р сард хүнсний бүтээгдэхүүн болон суурь инфляц буурснаар инфляцын түвшин буурах төлөв ажиглагдах болно” хэмээн таамаглав.

Инфляцын түвшин өдгөө 2.9 хувьд хүрч буурсан нь Украины дайн эхэлснээс хойш өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ урьд өмнө байгаагүйгээр нэмэгдэж 2022 оны 10-р сард инфляц 10,6 хувьд хүрсэнтэй харьцуулахад хамаагүй намжсан үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч Европын Төв банк бодлогын хүүгээ ойрын хугацаанд бууруулах магадлал тун бага байгаа нь харагдаж байна. Өнгөрсөн оны хоёрдугаар хагаст инфляцын түвшин удааширсантай холбоотойгоор зарим шинжээчид Европын Төв банк энэ оны гуравдугаар сараас эхлэн бодлогын хүүгээ бууруулж эхэлнэ гэж таамаглаж байсан билээ.

S&P Global Market Intelligence-ийн эдийн засагч Диего Искаро хэлэхдээ, "Цалингийн өсөлтийг зохицуулсан цагт л Европын Төв банк бодлогын хүүгээ бууруулна. Энэ оны 3-р сард бодлогын хүү буурна хэмээн хүлээлт үүсгэх нь дэндүү эрт байна” хэмээн өгүүлжээ.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
М.Мишустинийг Ерөнхий сайдаар томилох тухай тогтоолыг Төрийн Дум баталжээ
02024-5-11 15:51
К.Мбаппе улирлын төгсгөлд "ПСЖ"-ээс явна
02024-5-11 15:48
НҮБ-ын Ерөнхий Ассамблей Палестины гишүүнчлэлийг дэмжжээ
02024-5-11 15:46
Соронзон шуурганы нөлөөгөөр АНУ-д туйлын туяа үзэгдэнэ
02024-5-11 15:44
Оросын хилчдийг Армениас гаргахаар тохиролцжээ
02024-5-10 18:48
Д.Марадонагийн “Алтан бөмбөг” цомыг үнэ хаялцуулна
02024-5-10 18:44
V түвшний соронзон шуурга Дэлхийг нөмрөх магадлалтай гэв
182024-5-10 18:39
Трампын алдааг Байден давтсаар байна гэж Хятадын тал мэдэгдэв
02024-5-10 18:11
Испани, Ирланд улсууд Палестиныг хүлээн зөвшөөрнө
02024-5-10 17:53
Бразилд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 107-д хүрчээ
12024-5-10 14:51
663216