Парисын Дарь эхийн сүмийг энэ онд нээнэ
1 сарын 2. 17:550

2019 онд гал түймэрт өртсөн Парисын Дарь эхийн сүмийг энэ онд нээхээр болсныг Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон ард иргэддээ хандан шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ мэдэгджээ.

Notre-Dame: How faithfully can we rebuild the cathedral with modern tech? -  BBC Science Focus Magazine

"Парисын Дарь эхийн сүм 2024 оны 12 дугаар сарын 8-нд үүд хаалгаа нээнэ. Францын хувьд энэ бол түүнийг сэргээн засварлахад оролцсон хүн бүрээр бахархах жил байх болно" гэж Э.Макрон хэлэв.

Нотр-Дамын сүмийг өмнө нь амлаж байсны дагуу таван жилийн дотор сэргээн босгоно гэдгийг тэрбээр онцолсон байна.

Парисын Дарь эхийн сүм нь олон зууны туршид Францын нийслэлийн гол бэлгэ тэмдэг болсоор ирсэн бөгөөд дэлхийн түүхийн дурсгалт газруудын нэг юм. Түүний суурийг анх 1163 онд VII Людовикийн үед тавьжээ.

2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны орой сүмд гал гарч, гал сөнөөгчид маргааш өглөө нь бүрэн унтраасан юм. Түймэр сүмийн дээд хэсэгт гарсан бөгөөд сүмийн гол орой, дээвэр бүрэн шатсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Оросоос уран импортлохыг хориглох тухай хуульд Ж.Байден гарын үсэг зуржээ
02024-5-14 13:46
Мелинда Гейтс “Гейтсийн сан”-аас гарна
02024-5-14 13:29
К.Мбаппе зодоон хийсэн гэх мэдээллийг няцаав
02024-5-14 13:24
Энэтхэгт сурталчилгааны самбар нурсны улмаас олон хүн амиа алджээ
02024-5-14 13:20
Австралийн арьсны хорт хавдрын шилдэг эмч нарын нэг өөрөө хорт хавдраас ангижирч чаджээ
02024-5-14 13:16
Каннын гол шагналын төлөө 20 гаруй кино өрсөлдөнө
02024-5-14 13:01
Хятадын усанд сэлэгчдийн асуудлыг WADA хэлэлцэнэ
02024-5-14 12:54
АНУ-ын Сангийн сайд: Хятадын цахилгаан автомашины татварыг эрс нэмэгдүүлнэ
02024-5-14 4:08
Төрөлхийн сонсголын бэрхшээлтэй бяцхан охин генийн эмчилгээ хийлгэснээр сонсгол нь бүрэн сэргэжээ
02024-5-14 3:12
Орос, Хятад улсууд хөрөнгө оруулалтыг хамгаалах шинэ хэлэлцээр байгуулна
02024-5-13 19:55