Хятадын Xiaomi компани ирэх онд анхны цахилгаан автомашинаа гаргана
2023, 12 сарын 20. 11:390

Хятадын гэр ахуйн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч Xiaomi компани ирэх онд анхны цахилгаан автомашинаа гаргах гэж байгаагаа зарлахын ялдамд Tesla-тай өрсөлдөхүйц бүтээгдэхүүн хийхдээ итгэл төгс байгаагаа тус компанийн үүсгэн байгуулагч Лэй Жун мэдэгдсэн байна.

Лэй Жун 17-ны өдөр Хятадын төрийн мэдлийн телевизэд ярилцлага өгөх үеэрээ, Xiaomi-гийн анхны цахилгаан автомашиныг бүтээх төслийн хүрээнд 3400 инженерийг дайчилснаас гадна 10 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийсэн нь салбарын дундаж бүтээн байгуулалтаас 10 дахин их зардал гаргасан явдал хэмээн мэдэгдсэнийг Хонконгийн South China Morning Post сонин онцлов.

Тэрээр Apple компанийг үндэслэгч Стив Жобсоос урам зориг авдаг гэдгээ дурдаад Xiaomi-гийн анхны цахилгаан автомашин Теsla төдийгүй салбарынхаа ширүүхэн өрсөлдөөний талбарт томоохон өрсөлдөгч болж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Цахилгаан автомашины зах зээлд хөл тавьж буй талаараа "Энэ бол миний орж буй сүүлчийн бизнес байх болно. Xiaomi цахилгаан автомашины төлөө байгаа бүхнээрээ дэнчин тавихад бэлэн байна” хэмээн өгүүлжээ.

Хямд үнэтэй хэрнээ хүчин чадал сайтайн дээр чанартай цахилгаан бараа үйлдвэрлэдэг гэдгээрээ Xiaomi компани олон улсад нь нэр хүндтэй болсон билээ.

Хятадын эрх баригчид цахилгаан болон устөрөгчийн тээврийн хэрэгслийн хэрэглээг эрчимтэй дэмжиж байгаатай холбогдуулан Хятадын цахилгаан автомашины зах зээл дэх өрсөлдөөн улам ширүүссээр байна.

Тухайлбал борлуулалтаараа Теsla компанийг ардаа орхиж дэлхийн хамгийн том цахилгаан автомашин үйлдвэрлэгч болоод буй BYD-ийн араас Weilai, Xiao Peng, Li Xiang зэрэг цахилгаан автомашин үйлдвэрлэгч стартап компаниуд үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байгаа юм.

Үүнээс гадна Alibaba болон Shaghai Automotive компаниуд хамтран Zhijia, мэдээлэл, харилцаа холбооны Baidu болон Geely компанийн хамтран үүсгэн байгуулсан Baidu Auto, үл хөдлөх хөрөнгийн Hengda компанийн хөрөнгө оруулалттай Hengzi Auto зэрэг компаниуд ч мөн салбартаа томоохон өрсөлдөгчид болж байна.

Түүнчлэн харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ Хятаддаа тэргүүлэгч Huawei өнгөрсөн сард төрийн өмчит Changan Automobile компанитай ухаалаг автомашины хамтарсан үйлдвэр байгуулсан юм. Энэ мэтчилэн Хятадын томоохон компаниудын дараагийн бизнес төлөвлөгөөнд цахилгаан автомашины салбар зайлшгүй багтах болоод байна.

Энэ оны эхний 11 сарын байдлаар Хятадын цахилгаан машины үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үеийнхээс 27.7 хувиар нэмэгдэж, 8.05 сая ширхэгт хүрсэн байна. Өнгөрөгч 11-р сард тус улсын шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл болон борлуулалт нэгэн зэрэг нэг саяас давсан талаар бид саяхан мэдээлсэн билээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шивээс хийлгэх нь цусны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 20 хувиар нэмэгдүүлдэг
12024-6-1 1:40
Ерөнхийлөгч А.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
2024-5-31 15:24
ОХУ дэлхийн дөрөв дэх том эдийн засаг болжээ
2024-5-31 13:36
Дональд Трампыг гэм буруутай гэж үзжээ
2024-5-31 13:22
Словакийн Ерөнхий сайд эмнэлгээс гарчээ
2024-5-31 13:17
Аюулгүй байдлын асуудлаарх “Шангри-Лагийн яриа хэлэлцээ” эхэлж байна
2024-5-31 13:05
Өмнөд Солонгосын магнат салсан эхнэртээ тэрбум доллар өгнө
2024-5-31 12:42
Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ
02024-5-31 12:38
Японы харилцаа холбооны KDDI компани: 2030 он гэхэд саран дээр үүрэн холбооны үйлчилгээ үзүүлнэ
02024-5-31 4:04
Шинэ Каледонид үүссэн эмх замбараагүй байдал дэлхийн никелийн зах зээлд сөргөөр нөлөөлж байна
02024-5-31 3:14