Газпром: Хятад руу чиглэсэн байгалийн хийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ
2023, 12 сарын 19. 4:540

ОХУ-ын байгалийн хий үйлдвэрлэгч, төрийн өмчит Газпром компанийн зүгээс мэдэгдсэнээр энэ онд Оросоос Хятадад нийлүүлсэн байгалийн хийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрч, Европын орнуудын эрэлтийг орлож байна хэмээн мэдэгдлээ. Украины дайн болон Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ гурав дахь жилдээ орж байгаа энэ үед Хятад руу чиглэсэн Оросын байгалийн баялгийн экспортын хэмжээ нэмэгдсээр байгаагаас харахад барууны орнуудын авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээ төдийлөн үр дүнгээ өгөхгүй байна хэмээн дүгнэхэд болох юм.

Bloomberg News агентлагийн орон нутгийн цагаар 17-ны өдөр мэдээлснээр, Хятад руу өдөрт нийлүүлж буй хийн хэмжээ дээд амжилт тогтоосон хэмээн Газпром компани өмнөх өдөр нь мэдэгдсэнийг онцлов. Гэвч Хятадад нийлүүлсэн байгалийн хийн хэмжээг тодорхой дурдаагүй байна. Тус компанийн зүгээс "Дамжуулах хоолойн хийн нийлүүлэлтийг өргөжүүлснээр өдөрт нийлүүлэх экспортын хэмжээ огцом өссөн" хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Газпром нь 2019 оноос хойш Хятадтай шууд холбогддог "Сибирийн хүч" хийн хоолойгоор дамжуулан тус улс руу хий экспортолж байгаа бөгөөд өнгөрсөн оны хоёрдугаар сард Украинд дайн эхэлсний дараа барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч эхэлснээр Хятад руу нийлүүлэх экспортын хэмжээ эрс нэмэгдсэн билээ.

Газпром болон Хятадын Үндэсний газрын тос, байгалийн хийн корпорац өнгөрсөн сарын дунд үед байгалийн хий нийлүүлэх гэрээг шинэчлэн байгуулаад байгаа юм. ОХУ-ын шадар сайд Александр Новак "Хийн хангамжийг жигд байлгахын тулд гэрээг аль болох богино хугацаанд шинэчлэн байгуулахыг албаны хүмүүст даалгасан” хэмээн онцлон тэмдэглэжээ.

ОХУ-ын Эрчим хүчний яамны мэдээлснээр, энэ онд Хятад руу чиглэсэн хийн экспорт 22 тэрбум шоо метрт хүрнэ гэж тооцоолсон бол ирэх онд 30 тэрбум шоо метрээс давах төлөвтэй байгааг дурдсан байна.

Түүнчлэн Хятадын Үндэсний газрын тос, байгалийн хийн корпорац болон Газпром компани хоёр дахь хий дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх гэрээг үзэглэхээр хэлэлцэж буй талаар Bloomberg News агентлаг мэдээлэв. Тодруулбал хоёр дахь хий дамжуулах хоолой болох "Сибирийн хүч 2"-ын бүтээн байгуулалтын ажлыг 2024 оноос эхлэх ба Сибирээс Монголоор дамжуулан Хятадтай холбох төлөвлөгөөтэй байгаа аж.

Эх сурвалж Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
М.Мишустинийг Ерөнхий сайдаар томилох тухай тогтоолыг Төрийн Дум баталжээ
02024-5-11 15:51
К.Мбаппе улирлын төгсгөлд "ПСЖ"-ээс явна
02024-5-11 15:48
НҮБ-ын Ерөнхий Ассамблей Палестины гишүүнчлэлийг дэмжжээ
02024-5-11 15:46
Соронзон шуурганы нөлөөгөөр АНУ-д туйлын туяа үзэгдэнэ
02024-5-11 15:44
Оросын хилчдийг Армениас гаргахаар тохиролцжээ
02024-5-10 18:48
Д.Марадонагийн “Алтан бөмбөг” цомыг үнэ хаялцуулна
02024-5-10 18:44
V түвшний соронзон шуурга Дэлхийг нөмрөх магадлалтай гэв
162024-5-10 18:39
Трампын алдааг Байден давтсаар байна гэж Хятадын тал мэдэгдэв
02024-5-10 18:11
Испани, Ирланд улсууд Палестиныг хүлээн зөвшөөрнө
02024-5-10 17:53
Бразилд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 107-д хүрчээ
12024-5-10 14:51
645440