НАТО-гийн орнууд дахь Америкийн цэргийн тоог цөөрүүлжээ
2023, 12 сарын 8. 18:310

Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-гийн гишүүн орнуудын нутаг дэвсгэрт байрлаж буй Америкийн цэргийн албан хаагчдын тоог цөөрүүлжээ. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден бичгээр мэдэгдсэнийг Цагаан ордон тус улсын хуулийн дагуу Конгрессын хоёр танхимын удирдагчдад илгээсэн байна.

Тодруулбал, 2022 оны санхүүгийн жилд (тус улсад аравдугаар сарын 1-нээс эхэлдэг) 90 мянган цэрэг байсан бол 2023 оны санхүүгийн жилд 80 мянгад хүргэж бууруулжээ.

Манай холбоотнуудад дэмжлэг үзүүлэх, Оросын цаашдын түрэмгийллийг тогтоон барих зорилгоор АНУ-ын Зэвсэгт хүчний 80 мянга орчим цэргийн алба хаагчийг Европ дахь НАТО-гийн орнууд руу илгээж, байрлуулсан" гэж Америкийн удирдагч мэдэгджээ. Харин НАТО-гийн тэргүүлж буй Косово дахь тогтвортой байдлыг хангах олон улсын хүчний (KFOR) эгнээн дэх америк цэргүүдийн тоо 488-аас 578 болж нэмэгдсэн байна.

Түүнчлэн Саудын Араб дахь Америкийн цэргийн тоо 2755-аас 2088 болж буурсныг мэдэгдэлд тэмдэглэжээ. Харин Иорданд байрлаж буй цэргийн тоо 3003-аас 3188, Ливанд 36-аас 76-д хүрч нэмэгдсэн байна.

АНУ-ын эрх баригчид Нижер улс дахь цэргийн алба хаагчдынхаа тоог 1001-ээс 648 болгож цөөлжээ. Өнгөрсөн долоодугаар сард тус улсад ерөнхийлөгчийн гвардын цэргүүд төрийн эргэлт хийсэн билээ.

Ж.Байден мөн Кубын Гуантанамо арал дахь АНУ-ын Тэнгисийн цэргийн баазын шоронгийн хоригдлуудын тоо 35-аас 30 болсон гэдгийг мэдэгджээ.


Эх сурвалж: ТАСС/МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Ювентус” Италийн цомын эзэн боллоо
02024-5-16 13:20
Нидерландын барууны намууд эвсэхээр тохиролцжээ
02024-5-16 13:16
Байден, Трамп нарын мэтгэлцээний тов гарчээ
02024-5-16 13:13
Франц улс цэргүүдээ Шинэ Каледонид оруулжээ
02024-5-16 12:55
Apple компани “Vision Pro”-г ирэх сараас эхлэн гадаад зах зээлд гаргахаар төлөвлөжээ
02024-5-16 10:17
Словакийн Ерөнхий сайдын амь насанд халджээ
02024-5-16 9:59
Хятадын Төв банк 125 тэрбум юанийг эргэлтэд оруулжээ
02024-5-15 19:26
Дубайн эргийн дагуу 100 сая мод тарина
02024-5-15 18:55
Венесуэлийн сүүлчийн мөсөн гол хайлж үгүй болжээ
02024-5-15 18:40
Канадад ойн түймрийн улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-5-15 18:07