Балба улс ОХУ-аас өөрийн улсынх нь иргэншилтэй хүмүүсийг ажиллагаанд дайчлахгүй байхыг хүсжээ
2023, 12 сарын 5. 21:470

ОХУ-д ажиллагаанд дайчлагдсан Балба улсын 6 цэрэг амиа алдсан тухай мэдээ гарсан даруй Балба улс ОХУ-аас өөрийн улсынх нь иргэншилтэй хүмүүсийг ажиллагаанд дайчлахгүй байж, тус улсад алба хааж буй иргэдийг нь яаралтай буцаахыг хүсжээ.

Гүрха гэгддэг Балбын цэргүүдийн хувьд эр зориг хийгээд байлдааны ур чадвараараа олон улсад нэр хүндтэй. Гүрха цэргүүд нь 1947 онд Энэтхэг улс тусгаар тогтнолоо тунхагласны дараагаар гурван улсын гэрээгээр Британи болон Энэтхэгийн армид зүтгэж байсан юм.

Гэвч Балба улсын хувьд ОХУ-тай энэ төрлийн гэрээ үгүй ч тэд тийнхүү Балбын цэргүүдийг ажиллагаанд дайчилжээ. Улмаар тэдний 6 цэрэг ажиллагаанд амиа алдсаныг дуулсан даруй Балба улсын засгийн газар ОХУ-аас цэргүүдийн цогцсыг нэн даруй эргүүлэн өгөх, цэргүүдийн ар гэрийнхэнд нөхөн төлбөр өгөхийг хүссэн байна.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Xpeng” компани анхны нисдэг машинаа 2026 онд худалдаанд гаргана
02024-5-20 20:32
Алтны үнийн дээд үзүүлэлт шинэчлэгдсээр байна
02024-5-20 20:27
Ираны сайд нарын танхимаас мэдэгдэл гаргажээ
02024-5-20 19:16
Александр Усик Тайсон Фьюриг ялж, үнэмлэхүй аварга боллоо
02024-5-20 15:11
“New Shepard” хөлгийг хөөргөжээ
02024-5-20 13:51
Э.Холанд Премьер Лигийн “Алтан шаахай”-г хүртлээ
02024-5-20 13:37
"Формула-1"-ийн долоо дахь гараанд М.Ферстаппен түрүүлжээ
02024-5-20 13:30
Ираны Ерөнхийлөгчийн сууж явсан нисдэг тэрэг осолджээ
02024-5-20 13:23
Тайванийн засаг захиргааны тэргүүн Лай Чиндэ тангараг өргөжээ
02024-5-20 13:00
Польш улс ОХУ, Беларусьтай хиллэдэг зүүн хилээ бэхжүүлэхийн тулд 2.5 тэрбум ам.доллар зарцуулна
02024-5-20 8:44