Палестины Эрүүл мэндийн Яам олон улсын байгууллагаас Газын зурваст эм, эмийн бүтээгдэхүүн, шатахуунаар туслахыг хүсжээ
2023, 11 сарын 6. 13:080

Даваа гарагт Палестины Эрүүл мэндийн сайд Май Аль-Каила олон улсын байгууллагаас Газын зурвас дахь эмнэлгүүдэд эм, эмийн бүтээгдэхүүн, шатахуунаар туслахыг хүсжээ.

Энэ талаар Палестины мэдээ мэдээллийн WAFA агентлаг анхлан мэдээлсэн юм. Улмаар тэдний мэдээлснээр, ноён Аль-Каила, “Олон улсын хамтын нийгэмлэг хийгээд хүмүүнлэгийн байгууллагууд нэн даруй Египеттэй хиллэдэг Рафах хилийг нээхэд оролцож, Газын зурвас дахь эмнэлгүүдэд эм, эмийн бүтээгдэхүүн, шатахуун нэвтрүүлэхийг зөвшөөрөх ёстой.

Израилийн талаас Газын зурвас дахь эмнэлгүүдийг онилохоо зогсоохгүй байгаа. Тэдний зүгээс радикалуудыг эмнэлгийн байгууламжуудыг ашиглаж байна хэмээн буруутгаж байгаа нь ердөө л өөрсдийн бөмбөгдөлтийг зөвтгөх шалтаг хайж байгаа хэрэг” гэжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36