Яг Одоо: БНСУ-ын Сөүл хотноо “Global HR Forum 2023” хүний нөөцийн чуулга зохион байгуулагдаж байна
2023, 11 сарын 2. 10:000

БНСУ-ын Боловсролын яам, KED буюу Солонгосын Эдийн засгийн өдөр тутмын сонин, Солонгосын Мэргэжлийн боловсрол, сургалтын судалгааны хүрээлэн хамтран “The Global HR Forum” буюу олон улсын хүний нөөцийн чуулгыг 2006 оноос хойш жил бүр зохион байгуулсаар ирсэн билээ. Тэгвэл яг одоо БНСУ-ын Сөүл хотноо тус чуулга 18 дахь жилдээ зохион байгуулагдаж, Zangia.mn-ийн төлөөлөлүүд уг чуулгад оролцож байна.

Монголын иргэн бүрд ажлын байр! уриатай Zangia.mn-ийн хувьд коронавируст цар тахал гарахаас өмнө, хэрэглэгч, харилцагч нараа өргөжүүлэх, туршлага судлах, олон улсын хүний нөөцийн салбарын цаг үеийн чиг хандлагатай танилцаж, түүнийгээ Монголын хөдөлмөрийн зах зээлд нэвтрүүлэх үүднээс АНУ-д зохион байгуулагдаж байсан SHRM буюу Хүний нөөцийн менежментийн нийгэмлэгээс зохион байгуулж байсан чуулгад оролцож байсан бол энэ удаад “Олон улсын хүний нөөцийн чуулга”-д оролцож байгаа юм.

Хоёр өдөр зохион байгуулагдах тус чуулга нь энэ жил “Шинэ Давлагаа: Хиймэл оюун ухаан эрчимтэй хөгжиж, Боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн хоорондох заагийг үгүйхийхийг уриалж буй энэ цаг үед талент хувьсгал хийх нь” гэх ерөнхий сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд чуулгын энэ удаагийн онцлох илтгэгчдийг дурдвал: Финлянд улсын ерөнхий сайд асан Юха Сипиля, БНСУ-ын Шадар сайд, Боловсролын сайд И Жү Ху, Массачусетсийн технологийн дээд сургуулийн профессор Анант Агарвал болон Өмнөд Солонгосын томоохон их сургуулиудын профессорууд, томоохон групп компаниудын Хүний нөөц, захиргаа, бодлогын албаны захирал, менежерүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх ажээ.

Монгол улсын хувьд энэхүү чуулгад нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцдоггүй ч энэ жил Монголын Хүний нөөцийн Судалгааны Үндэсний Хүрээлэнгээс салбарын мэргэжилтнүүдийнхээ мэдлэг чадварыг ахиулахад хувь нэмрээ оруулах үүднээс, “Let’s Travel” болон Солонгосын Аялал жуулчлалын байгууллагатай хамтран өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцох болсноор онцлогтой болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
2
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
17 насандаа докторын зэрэг хамгаалсан охин АНУ-ыг шуугиулж байна
02024-5-22 11:37
АНУ: Шатахууны үнийг бууруулахын тулд 1 сая баррель газрын тосыг стратегийн нөөцөөс гаргана
02024-5-22 8:36
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36