НҮБ: Умард Солонгос өнгөрсөн онд 1.7 тэрбум ам.долларын үнэ бүхий криптовалют хакердсан
2023, 10 сарын 30. 10:130

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн БНАСАУ-ын хориг арга хэмжээний хорооны зүгээс Умард Солонгосын хакерууд өнгөрсөн жил 1.7 тэрбум ам.доллароор хэмжигдэх криптовалют хулгайлсан болохыг харуулсан шинжээчдийн багийн тайланг нийтэлжээ.

Тус тайланд дурдсанаар, өнгөрсөн онд Умард Солонгосын Тагнуулын ерөнхий товчооны харьяа хакерын бүлэглэлүүдийн хакердсан криптовалютын хэмжээ өмнөх онтой харьцуулахад гурав дахин өссөн болохыг онцолсон байна.

Үүнээс харахад тус улс үй олноор хөнөөх зэвсгийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх зорилгоор криптовалют хакердахад ихээхэн анхаарал хандуулсан болохыг уг тайлангаас харж болохоор байгаа юм.

Түүнчлэн “Умард Солонгосын тал криптовалют болон бусад мэдээ мэдээлэл хакердахын улам боловсронгуй кибер технологийг ашиглаж байна. Тэд криптовалют, батлан ​​​​хамгаалах, эрчим хүч, эрүүл мэндийн салбарын аж ахуй нэгж, албан байгууллагуудыг гол байгаа болгож байна” хэмээн тус тайланд мөн дүгнэжээ.

Тэрчлэн тус улс нь криптовалют хакердахаас гадна гадны орнуудад ажиллах хүч илгээх замаар өөрсдийн цөмийн хөгжлийг санхүүжүүлдэг билээ.

Сонирхуулахад Умард Солонгосын барилгын ажилчид Орост ажил хийхээр явахдаа оюутны виз авах зэргээр гол зорилгоо нуун дарагдуулдаг байна.

Учир нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын гадаад валютын урсгалыг таслах зорилгоор 2019 оны сүүлээр тус улсыг гадны орнуудад ажиллах хүч илгээхийг хориглосон билээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятадын Төв банк 125 тэрбум юанийг эргэлтэд оруулжээ
02024-5-15 19:26
Дубайн эргийн дагуу 100 сая мод тарина
02024-5-15 18:55
Венесуэлийн сүүлчийн мөсөн гол хайлж үгүй болжээ
02024-5-15 18:40
Канадад ойн түймрийн улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-5-15 18:07
Хамгийн ихээр татаас олгодог хэмээн АНУ-ыг шүүмжлэв
02024-5-15 17:30
Р.Левандовскид 2020 оны “Алтан бөмбөг” шагналыг нөхөн олгоно
02024-5-15 17:15
Альцгеймерийн вакцин гарган авахад 2 тэрбумын хөрөнгө оруулна
02024-5-15 17:00
В.Путин засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг баталжээ
02024-5-15 13:35
Жо Байден Хятадын хөрөнгө оруулалт бүхий криптовалют олборлогч компанид газраа зарахыг захирамжилжээ
02024-5-15 13:27
Гүржийн парламент “гадаадын нөлөө”-ий тухай хуулийг баталжээ
02024-5-15 13:22