ОУЭА-ийн тэргүүн: Дэлхий нийт 50 жилийн дараа дахин газрын тосны хямралтай нүүр тулж болзошгүй
2023, 10 сарын 25. 23:270

Израиль болон Палестины зэвсэгт Хамас бүлэглэлийн хооронд дэгдсэн дайны улмаас газрын тосны шинэ хямрал гарч болзошгүйг анхааруулсан байна.

Тодруулбал Ассошиэйтед Пресс агентлагийн орон нутгийн цагаар 24-ний өдөр мэдээлснээр, Олон улсын эрчим хүчний агентлагийн (ОУЭА) ерөнхий нарийн бичгийн дарга Фатих Бирол Израиль болон Хамас бүлэглэлийн хооронд дэгдсэн дайн даамжирч Ойрх Дорнодын нөхцөл байдал дордвол газрын тосны шинэ хямрал үүсч болзошгүй хэмээн анхааруулсныг онцлов.

Тэрээр “Дэлхийн эрчим хүчний 2023 оны төлөв”-ийн талаарх тайланг танилцуулах үеэрээ “Бид дэлхийн газрын тосны зах зээлийг дахин цочролд оруулж болзошгүй Ойрх Дорнодын хямралтай нүүр тулаад байна” хэмээн цохон тэмдэглэжээ.

"Улс төрийн нөхцөл байдал цаашид хэрхэн өрнөхийг таамаглах аргагүй ч хурцадмал байдал газар авч байгаа нь бидний нүднээ илхэн байна. Дэлхийн газрын тосны нийт экспортын гуравны нэг нь тус бүс нутагт үйлдвэрлэгддэг билээ. Зөвхөн газрын тос үйлдвэрлээд зогсохгүй экспортын амин чухал зам ч тус бүс нутгаар дайран өнгөрдөг” хэмээн тэрээр халаглан өгүүлсэн байна.

"Энэ бүс нутагт геополитикийн хямрал 1973 онд (Ойрх Дорнодын 4-р дайн, мөн Йом Киппурын дайн гэж нэрлэдэг) эхэлж байснаас хойш өдгөө 50 жилийн дараа дахин газрын тосны хямрал нүүрлэж болзошгүй нөхцөл байдал үүссэн” болохыг тэрээр хэлээд "Талууд энхийн замаар асуудлыг шийдвэрлэж байдал арай иймдээ тулахгүй гэдэгт найдаж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
TSMC: Энэ онд дэлхийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэл 10 хувиар өснө
02024-5-24 4:05
222 жилийн түүхтэй АНУ-ын DuPont химийн компани гурван компани болон хуваагдана
02024-5-24 3:04
Зах зээлийн хүлээлтээс давсан гүйцэтгэл зарласан Nvidia-гийн нэгж хувьцаа 1000 ам.долларыг давжээ
02024-5-23 13:36
Балбын ахмад шерпа Эверестийн оргилд 30 дахь удаагаа гаран шинэ дээд амжилт тогтоожээ
12024-5-23 11:54
2 хоногтой нярайг уруул дээр нь үнэрлэснээс болж тархины саажилттай болжээ
162024-5-22 17:28
Реппер Sean “Diddy” Combs-т холбогдох хэрэг нэгээр нэмэгджээ
02024-5-22 14:37
OpenAI компанийн ChatGPT 4.0 системийн шинэ дуу хоолой жүжигчин Скарлетт Йоханссоны эгдүүцлийг төрүүлжээ
12024-5-22 13:55
Ирэх сард шинэ бүтээлээ толилуулах Pixar студи нийт ажилчдынхаа 14 хувийг цомхотгоно
02024-5-22 13:09
17 насандаа докторын зэрэг хамгаалсан охин АНУ-ыг шуугиулж байна
02024-5-22 11:37
АНУ: Шатахууны үнийг бууруулахын тулд 1 сая баррель газрын тосыг стратегийн нөөцөөс гаргана
02024-5-22 8:36