2023/10/18: Тойм мэдээ
2023, 10 сарын 19. 10:200

Япон: Газын зурвас дахь Палестины ард иргэдэд 10 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Японы засгийн газар 17-ны өдөр Израилийн бүслэлтэд өртөж агаарын дайралтын бай болж буй Палестины Газын зурвас дахь ард иргэдэд олон улсын байгууллагуудаар дамжуулан 10 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн болохоо мэдэгдэв.

Сэлбэг нийлүүлэгч компанийн үйлдвэрт осол гарсны улмаас Тoyota зарим үйлдвэрийнхээ үйл ажиллагааг зогсоожээ

Японы орон нутгийн хэвлэл мэдээллийн агентлагаас мэдээлснээр, Тоyota Motors компанийн сэлбэг нийлүүлэгч түнш компанийх нь үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас сэлбэг, эд анги худалдан авахад багагүй хүндрэл учирч байгаа тул зарим үйлдвэрийнхээ үйл ажиллагааг зогсоохоос аргагүйд хүрчээ.

Хамас бүлэглэлийн дээд командлагчдын нэг Айман Нофаль Израилийн талын агаарын довтолгоонд өртөж амиа алджээ

Ассошиэйтед Пресс агентлагийн орон нутгийн цагаар 17-ны өдөр мэдэгдсэнээр Палестины улс төрийн Хамас зэвсэгт бүлэглэлийн дээд командлагчдын нэг Айман Нофаль Израилийн армийн агаарын довтолгоонд өртөж амь насаа алдсан талаар онцолжээ.

Газын зурвас дахь эмнэлгийг хэн бөмбөгдсөн нь тодорхойгүй байна

Палестины исламист Хамас бүлэглэлийн зүгээс эл бөмбөгдөлтөд Израиль улсыг буруутгасан бол Израилийн зүгээс Палестины зэвсэгт бүлэглэлүүдийг буруутгасан байна.

БНХАУ-д “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд зохион байгуулагдаж буй дээд хэмжээний уулзалт албан ёсоор эхэллээ

Пээд хэмжээний уулзалтыг нээж БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин, “Бусад хүн зоны хөгжил дэвшлийг аюул занал, эдийн засгийн хараат бус байдлыг эрсдэл мэтээр хүлээн авах аваас хэн ч хурдан хөгжиж, илүү дээр амьдрахгүй” гэжээ.

Энэтхэг улс 2040 гэхэд сар руу сансрын нисгэгчээ илгээхээр зорих болжээ

Энэтхэгийн засгийн газраас мэдэгдсэнээр тэд 2040 он гэхэд сар руу сансрын нисгэгчээ илгээхээр зорьжээ. Үүний тулд тэд өөрсдийн сансрын станцыг 2035 он гэхэд байгуулж дууссан байх гэнэ.

Хезболла бүлэглэл аравдугаар сарын 18-ы өдрийг “Уур хилэнгийн өдөр” болгон тунхаглалаа

Йерусалимын шуудан сониноос мэдээлснээр Ливан улсад төвтэй Хезболла бүлэглэл аравдугаар сарын 18-ы өдрийг “Их уур хилэнгийн өдөр” болгон тунхаглажээ.

Газпром: БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн хэмжээ тун удахгүй баруун Европт нийлүүлж буй хэмжээнд хүрнэ

Алексей Миллерийн хэлснээр, “Ойрын хугацаанд бидний БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн хэмжээ бидний баруун Европт нийлүүлсэн байгалийн хийн хэмжээтэй тэнцэх төлөвтэй байна” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Xpeng” компани анхны нисдэг машинаа 2026 онд худалдаанд гаргана
02024-5-20 20:32
Алтны үнийн дээд үзүүлэлт шинэчлэгдсээр байна
02024-5-20 20:27
Ираны сайд нарын танхимаас мэдэгдэл гаргажээ
02024-5-20 19:16
Александр Усик Тайсон Фьюриг ялж, үнэмлэхүй аварга боллоо
02024-5-20 15:11
“New Shepard” хөлгийг хөөргөжээ
02024-5-20 13:51
Э.Холанд Премьер Лигийн “Алтан шаахай”-г хүртлээ
02024-5-20 13:37
"Формула-1"-ийн долоо дахь гараанд М.Ферстаппен түрүүлжээ
02024-5-20 13:30
Ираны Ерөнхийлөгчийн сууж явсан нисдэг тэрэг осолджээ
02024-5-20 13:23
Тайванийн засаг захиргааны тэргүүн Лай Чиндэ тангараг өргөжээ
02024-5-20 13:00
Польш улс ОХУ, Беларусьтай хиллэдэг зүүн хилээ бэхжүүлэхийн тулд 2.5 тэрбум ам.доллар зарцуулна
02024-5-20 8:44