Европ тивд байгалийн хийн үнэ 1,000 шоо метрт 600 ам.долларыг давжээ
2023, 10 сарын 13. 18:080

Баасан гарагт ТАСС мэдээллийн агентлагаас мэдээлснээр Европ тивд байгалийн хийн фьючерсийн үнэ өсжээ. Улмаар 1,000 шоо метр байгалийн хийн арваннэгдүгээр сарын фьючерсийн үнэ 610 ам.доллар болсон байна. Энэ нь Европ тив дэх байгалийн хийн хувьд өнгөрөгч хоёрдугаар сарын дунд үеэс хойш бүртгэгдээгүй өндөр үнэ ажээ.

Тийнхүү ТАСС мэдээллийн агентлагаас мэдээлсэн дагуу Нидерландын TTF бирж дээр байгалийн хийн арваннэгдүгээр сарын фьючерсийн үнэ 1,000 шоо метрт 600 ам.долларыг давснаар Европт 1 мегаватт цаг эрчим хүчний үнэлгээ 56.01 еврод хүрэх төлөвтэй болсон гэнэ.

Байгалийн хийн үнэ ийн өсөх болсон шалтгааныг ТАСС агентлагаас тайлбарласнаар Австрали улс дахь Chevron шингэрүүлсэн байгалийн хийн станцын ажилтнууд дахин ажил хаяж магадгүй нөхцөл үүсэж, Израиль дахь Тамарын байгалийн хийн олборлолтыг зогсоосонтой холбоотой гэжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Балбын газарчин дээд амжилт тогтоов
02024-5-13 13:20
"Eurovision"-д Швейцарын дуучин түрүүлжээ
02024-5-13 13:18
75 нас хүрснийхээ дараа ч гэсэн Н.Моди огцрохгүй
02024-5-13 13:13
Старлинкийн хиймэл дагуулууд соронзон шуурганы улмаас доголджээ
02024-5-13 13:09
Э.Макрон: Мбаппег Олимпод оролцуулахыг зөвшөөрнө хэмээн найдаж байна
02024-5-13 13:05
“Байер”-ын хожигдолгүй цуврал үргэлжилсээр
02024-5-13 13:00
Социалистууд Каталоны сонгуульд ялжээ
02024-5-13 12:50
А.Белоусовыг Батлан хамгаалахын сайдаар томилохыг санал болгов
02024-5-13 12:08
Энэтхэгийн бүх нийтийн сонгуулийн дөрөв дэх үе шат эхэлжээ
02024-5-13 12:04
М.Мишустинийг Ерөнхий сайдаар томилох тухай тогтоолыг Төрийн Дум баталжээ
02024-5-11 15:51