ОУВС: Их Британи улсын бодлогын хүү ирэх 5 жилийн хугацаанд өндөр хэвээр байна
2023, 10 сарын 10. 18:520

Мягмар гарагт Олон улсын Валютын Сангаас анхааруулснаар Их Британи улсын бодлогын хүү ирэх 5 жилийн хугацаанд дорвитой буурахгүй гэжээ.

Тэдний таамагласан дагуу Их Британи улс ирэх онд “Их 7” бүлгийн гишүүн орнууд дундаас хамгийн өндөр инфляцтай, эдийн засгийн хамгийн удаан өсөлттэй улсаар тодрох болно гэсэн байна. Гэвч Их Британийн Сангийн яамнаас эл таамаглалыг няцаасан бөгөөд тэдний мэдэгдсэнээр ОУВС-аас дэвшүүлсэн таамаглал нь Их Британийн эдийн засгийн сүүлийн үеийн мэдээлэлд үндэслээгүй гэсэн юм.

ОУВС-аас дэвшүүлсэн таамаглалыг дэлгэрүүлбээс, тэдний үзэж байгаагаар Английн төв банкны бодлогын хүү ойрын хугацаанд 6 хувьд хүрэх бөгөөд 2028 оныг хүртэл 5 бүхэл хувьтай байх гэнэ. Их Британи улсын бодлогын хүүгийн хувьд өдгөө 5.25 хувьтай байгаа.

Улмаар төв банкнаас инфляцын өсөлттэй тэмцэж, бодлогын хүүгээ өсгөснөөр ард иргэдийн хувьд зээл авах нь илүү өндөр өртөгтэй болох тул өрхүүд зарлагаа танаж, эдийн засгийн өсөлт удаашрах юм.

IMF rates prediction

Харин үйл явдлын хүрээнд Их Британийн Сангийн сайд Жереми Хантын хэлснээр, “ОУВС-ийн зүгээс Их Британийн энэ оны эдийн засгийн өсөлтийн хүрээнд дэвшүүлээд байсан таамгаа өсгөсөн ч ирэх оны өсөлтийн хүрээнд дэвшүүлээд байсан таамгаа бууруулжээ. Гэсэн хэдий ч урт хугацаандаа манай улсын эдийн засгийн өсөлт Франц, Герман, Итали улсаас өндөр байх гэнэ. Гэхдээ үүнийг бодитоор биелүүлэхийн тулд бидний зүгээс инфляцыг тогтворжуулах хэрэгтэй бөгөөд эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэх өөр арга замуудыг олох ёстой” гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21
В.Путин, Ши Жиньпин нар хамтарсан мэдэгдэл гаргалаа
02024-5-16 18:58
Сингапурын шинэ Ерөнхий сайд тангараг өргөжээ
02024-5-16 18:55
Жейлен Брансон 6 жилийн өмнөх Леброны амжилтыг давтлаа
02024-5-16 18:51
Квант интернэтийг бий болгох чухал алхмыг хийжээ
02024-5-16 18:46
Клод Монегийн бүтээл 35 сая ам.доллароор зарагджээ
02024-5-16 18:42
Ши Жиньпин, В.Путин нар хэлэлцээ хийлээ
02024-5-16 18:40
Терроризмын эсрэг хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас Кубыг хасжээ
02024-5-16 18:37
“Ювентус” Италийн цомын эзэн боллоо
02024-5-16 13:20
Нидерландын барууны намууд эвсэхээр тохиролцжээ
02024-5-16 13:16