Албан бус эх сурвалжийн мэдэгдсэнээр Евгений Пригожины хүү түүний бүх хөрөнгийг өвлөж, Вагнер бүлгэмийг удирдана гэжээ
2023, 10 сарын 3. 12:250

Даваа гарагт Телеграм платформ дээр албан бус эх сурвалжийн мэдэгдсэнээр Вагнер бүлгэмийн удирдагч Евгений Пригожин насан эцэслэсэн энэ үед түүний бүх хөрөнгө хийгээд Вагнер бүлгэмийн удирдлага бүхэлдээ хүү Павел Пригожинд шилжсэн гэжээ.

Евгений Пригожины хувьд өнгөрөгч наймдугаар сард тийрэлтэт хөлгөөр зорчиж яваад амиа алдсан юм. Улмаар түүнийг амиа алдсантай холбогдуулан гэр бүлийнхэн нь түүний гэрээслэлийг задалсан бөгөөд гэрээслэлийг тэр өнгөрөгч гуравдугаар сард нотариатаар баталгаажуулж, өөрийн гол өв залгамжлагчаар хүү Павелыг нэрлэсэн байжээ. Тийнхүү өдгөө 25 настай Павел өнгөрөгч есдүгээр сард өв залгамжлах хүсэлтээ өргөн барьсан гэнэ.

Түүнчлэн албан бус эх сурвалжийн мэдээлснээр Евгений Пригожинд өр төлбөр барагдуулах ёстой хүмүүс хийгээд алба байх аваас түүнийг Павелд өгөх ёстой гэжээ. Хүмүүсийн хэлж байгаагаар ОХУ-ын Батлан хамгаалах яам л гэхэд түүнд 800 сая ам.долларын өглөгтэй гэж байгаа юм. Гэсэн хэдий ч энэ мэдээллийг баталгаажуулах боломж үгүй билээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
3
0
4
7
9
14
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21
В.Путин, Ши Жиньпин нар хамтарсан мэдэгдэл гаргалаа
02024-5-16 18:58
Сингапурын шинэ Ерөнхий сайд тангараг өргөжээ
02024-5-16 18:55
Жейлен Брансон 6 жилийн өмнөх Леброны амжилтыг давтлаа
02024-5-16 18:51
Квант интернэтийг бий болгох чухал алхмыг хийжээ
02024-5-16 18:46
Клод Монегийн бүтээл 35 сая ам.доллароор зарагджээ
02024-5-16 18:42
Ши Жиньпин, В.Путин нар хэлэлцээ хийлээ
02024-5-16 18:40
Терроризмын эсрэг хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас Кубыг хасжээ
02024-5-16 18:37
“Ювентус” Италийн цомын эзэн боллоо
02024-5-16 13:20
Нидерландын барууны намууд эвсэхээр тохиролцжээ
02024-5-16 13:16