Ажлын ярилцлагын үеэр юу өмсвөл зохистой вэ? /үргэлжлэл/
2023, 9 сарын 27. 9:000

Бид өмнөх нийтлэлээрээ та бүхэнд ажлын ярилцлагад орохдоо хэрхэн хувцаславал зохистой талаарх нийтлэлийг бэлтгэн хүргэсэн билээ. Тэгвэл бид энэ удаагийн нийтлэлээрээ уг сэдвийг илүү дэлгэрүүлж, эрэгтэй, эмэгтэй хүмүүс юу, юу өмсвөл зохистойг зөвлөе.

Ажлын ярилцлагад орох гэж буй эрэгтэйчүүд хэрхэн хувцаславал зохистой вэ?

Хослол болон зангиа

Эрэгтэйчүүдийн хувьд ямар ч албан үйл ажиллагаа, уулзалтад хослол өмсөх нь хамгийн классик сонголт байдаг. Хэрэв та удирдлагын түвшинд эсхүл банк, санхүү, хуулийн салбарт ажил горилж байгаа бол хослол, зангиа шиг зохистой хувцаслалт үгүй. Хослол гэхээр дан хар хослол, цагаан цамц байх албагүй шүү дээ. Саарал хослол, цэнхэр цамц, бор хослол, цайвар шаргал цамц ч байж болно.

Эсвэл та илүү бүтээлч байж, хослолынхоо дотуур ноосон цамц өмсөж болно шүү дээ.

Ноосон цамц

Хэрэв таны ажил горилж буй компани заавал албан хувцас өмсөхийг шаарддаггүй бол та илүү энгийн хэр нь цэвэрхэн хувцаслаж болно. Энэ тохиолдолд хоолойтой цамц, товчтой ноосон цамц хамгийн тохиромжтой. Тэдгээрийн дотуур та өнгө дагуу сорочк өмсөхөд л цэмцгэр харагдана.

Цайвар өнгийн хүрэм эсвэл өмд

Хэрэв танд дээрх хувцаслалт хэт энгийн санагдаж байвал, эсвэл дээрх хувцаслалт таныг бүрэн илтгэж чадахгүй байгаа мэт санагдаж байвал өнгөн дээр тоглолт хийгээд үзээрэй. Цайвар өнгийн хүрэм эсвэл өмдийг өөрийн хувцастай хослуулан өмсвөл та бусдаас илүү онцгойрно.

Анхаарах зүйлс

Ажлын ярилцлагад орохдоо анхаарах хэрэгтэй зүйлс бол хувцаслалтаас гадна өнгө юм. Тиймээс та ажлын ярилцлагад орохдоо хэт тод өнгийн хувцаснаас зайлс хийгээрэй. Мөн гутлыг орхигдуулж болохгүй. Хувцаслалттай тань тохирох гутлыг өмсөж, тоосыг нь сайтар арчаарай. Үүнээс гадна аль болох цагаан оймсноос татгалзаарай.

Ажлын ярилцлагад орох гэж буй эмэгтэйчүүд хэрхэн хувцаславал зохистой вэ?

Товчтой цамц, өмд

Ажил хэрэгч харагдахад товчтой цамц бол хамгийн төгс сонголт. Та ямар ч өнгийн цамц өмсөж болно. Ямар ч өнгийн байсан хувцсаа тохируулж өмсөж чадсан тохиолдол та ажил хэрэгч харагдана.

Пиджак

Хэрэв та илүү албаны харагдахыг хүсэж байвал пиджак өмсөөрэй. Гэхдээ хэтэрхий тод өнгөтэй байж болохгүй. Пиджактайгаа хослуулаад бошинз, өмд алийг нь ч өмсөж болно.

Даашинз

Элдэв чимэггүй хар даашинз хэзээд буруудахгүй сонголт. Гэхдээ таны даашинз өвдөг давсан урттай байхыг санаарай. Мөн даашинзны энгэр хэт задгай байж болохгүй шүү.

Хоолойтой цамц, өмд

Хэрэв та маш энгийн хэр нь ажил хэрэгч харагдахыг хүсвэл хоолойтой хар цамц, хар өмдийг сонгоорой.

Гутал

Ажлын ярилцлага гэдэг шинэхэн авсан өндөр өсгийтөө туршихад тийм ч тохиромжтой газар биш. Тиймээс өөрийн хөлд эвтэйхэн, хувцаслалттай тань зохицох тийм л гутлыг өмсөөрэй. Мэдээж тухайн гутал хөлийн хуруу ил гарсан байх дэмий гэдгийг санахад илүүдэхгүй.

Танд амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
4
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48