АНУ: 5 том хот тутмын нэгд ажилгүйдлийн түвшин огцом өсөх болжээ
2023, 9 сарын 13. 16:070

АНУ-д нийт 390 том хот байдаг гэж үзвэл 19 хувьд нь орон нутгийн ажилгүйдлийн түвшин өнгөрөгч нэг жилийн хугацаанд хамгийн багадаа 0.5 хувиар өсжээ.

Улмаар мэргэжилтнүүдийн зүгээс анхааруулж байгаагаар улсын ажилгүйдлийн түвшин 12 сарын хугацаан дахь хамгийн доод үзүүлэлтээс 0.5 нэгжээр өсөх аваас тус бүс эдийн засгийн хямралд орох эрсдэлтэйд тооцогддог гэнэ. Харин АНУ-ын технологийн салбарын гол төв болсон Сан Франциско, Сан Хосе, Остин зэрэг хотуудад уг үзүүлэлт сүүлийн саруудад 0.5 нэгжийг давсан ажээ.

Тайлангийн хүрээнд тайланг боловсруулсан эдийн засгийн судалгааны багаас цохон тэмдэглэснээр, дээрх хотуудад ажилгүйдлийн түвшин хурдацтай нэмэгдэж байгаа нь жигтэй хэдий ч урьд өмнө огтоос тооцоогүй явдал биш гэсэн байна. Учир нь эл үйл явдалтай ижил төстэй зүйл 1994-95 оны АНУ-д тохиож байсан юм. Шалтгаан нь тухайн үед ч ХНС бодлогын хүүгээ эрчимтэй нэмэгдүүлж байжээ.

Харин ажилгүйдлийн түвшнийг улсын хэмжээнд авч үзвэл, наймдугаар сард 3.8 хувьтай гарсан юм. Энэ нь долоодугаар сараас даруй 0.3 нэгжээр нэмэгдсэн үзүүлэлт ажээ.


Эх сурвалж: HR Dive

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
М.Мишустинийг Ерөнхий сайдаар томилох тухай тогтоолыг Төрийн Дум баталжээ
02024-5-11 15:51
К.Мбаппе улирлын төгсгөлд "ПСЖ"-ээс явна
02024-5-11 15:48
НҮБ-ын Ерөнхий Ассамблей Палестины гишүүнчлэлийг дэмжжээ
02024-5-11 15:46
Соронзон шуурганы нөлөөгөөр АНУ-д туйлын туяа үзэгдэнэ
02024-5-11 15:44
Оросын хилчдийг Армениас гаргахаар тохиролцжээ
02024-5-10 18:48
Д.Марадонагийн “Алтан бөмбөг” цомыг үнэ хаялцуулна
02024-5-10 18:44
V түвшний соронзон шуурга Дэлхийг нөмрөх магадлалтай гэв
42024-5-10 18:39
Трампын алдааг Байден давтсаар байна гэж Хятадын тал мэдэгдэв
02024-5-10 18:11
Испани, Ирланд улсууд Палестиныг хүлээн зөвшөөрнө
02024-5-10 17:53
Бразилд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 107-д хүрчээ
02024-5-10 14:51
642200