Verizon компани хөгжлийн бэрхшээлтэй ажилтнаасаа ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд 6 сарын дараа ажилд орох хүсэлтээ ахин өгөхийг хүсжээ
2023, 9 сарын 11. 15:580

Өнгөрөгч долоо хоногт АНУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн тэгш байдлын комиссоос Verizon компанийг АНУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуулийг зөрчсөн гэж үзжээ.

Тодруулбал, АНУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуульд зааснаар ажил олгогчид хөгжлийн бэрхшээлтэй хөдөлмөр эрхлэгчийг тэдний хөгжлийн бэрхшээлийг харгалзан үзсэн ажиллах нөхцөлийг санал болгох үүрэг хүлээдэг юм. Хөдөлмөр эрхлэгчийн хөгжлийн бэрхшээлийг харгалзан үзсэн ажиллах нөхцөлд ажлын уян хатан цаг, хэрэв ээлжээр ажилладаг бол ээлжээ солих боломж хийгээд хэрэв ажилтан өөрөө хүсвэл, ажил олгогчийн зүгээс боломжтой гэж үзвэл сул орон тоонд шилжүүлэх зэрэг багтдаг байна.

Тэгвэл Verizon компани уг хуулийг хэрхэн зөрчсөн бэ гэвэл, тэд хөгжлийн бэрхшээлтэй ажилтнаасаа ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд зургаан сарын дараа ажилд орох хүсэлтээ ахин өгөхийг хүсжээ. Улмаар Хөдөлмөр эрхлэлтийн тэгш байдлын комиссын төлөөлөгчийн хэлж байгаагаар, “Энэ бол яав ч хөдөлмөр эрхлэгчийн хөгжлийн бэрхшээлийг харгалзан үзсэн ажиллах нөхцөлийн санал биш” гэсэн юм.


Эх сурвалж: HR Dive

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
М.Мишустинийг Ерөнхий сайдаар томилох тухай тогтоолыг Төрийн Дум баталжээ
02024-5-11 15:51
К.Мбаппе улирлын төгсгөлд "ПСЖ"-ээс явна
02024-5-11 15:48
НҮБ-ын Ерөнхий Ассамблей Палестины гишүүнчлэлийг дэмжжээ
02024-5-11 15:46
Соронзон шуурганы нөлөөгөөр АНУ-д туйлын туяа үзэгдэнэ
02024-5-11 15:44
Оросын хилчдийг Армениас гаргахаар тохиролцжээ
02024-5-10 18:48
Д.Марадонагийн “Алтан бөмбөг” цомыг үнэ хаялцуулна
02024-5-10 18:44
V түвшний соронзон шуурга Дэлхийг нөмрөх магадлалтай гэв
72024-5-10 18:39
Трампын алдааг Байден давтсаар байна гэж Хятадын тал мэдэгдэв
02024-5-10 18:11
Испани, Ирланд улсууд Палестиныг хүлээн зөвшөөрнө
02024-5-10 17:53
Бразилд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 107-д хүрчээ
02024-5-10 14:51
623104