Энэтхэгийн “Чандраяан 3” станц сарны өмнөд туйлын гадаргуу дээр хүхэр байгааг илрүүлжээ
2023, 8 сарын 31. 3:580

Саяхан сарны өмнөд туйлд газардаж, хайгуулын үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа Энэтхэгийн “Чандраяан 3" станцын хайгуулын робот болох “Прагян” нь сарны гадаргуу дээр хүхэр байгааг илрүүлжээ.

Тэрчлэн эрдэмтдийн таамаглаж байсанчлан хүчилтөрөгч, хөнгөн цагаан, кальци, төмөр, хром, титан, манган, цахиур зэрэг элементүүд ч мөн илэрсэн байна.

Hindustan Times зэрэг Энэтхэгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн орон нутгийн цагаар 30-ны өдөр мэдээлснээр, Энэтхэгийн Үндэсний сансар судлалын агентлаг өмнөх өдөр нь олон нийтийн сүлжээгээр дамжуулан “Прагян” хайгуулын робот дээр суурилуулсан "лазер удирдлага бүхий спектрометр"-ийн тусламжтайгаар энэхүү нээлтийг хийж чадсан хэмээн мэдэгджээ.

Түүнчлэн устөрөгч байгаа эсэхийг илрүүлэх хайгуулын ажил хийгдсээр байгаа хэмээн Энэтхэгийн Үндэсний сансар судлалын агентлаг цохон тэмдэглэсэн байна.

Тус агентлаг нь өнгөрөгч 28-ны өдөр олон нийтийн сүлжээгээр дамжуулан олон нийтэд мэдээлэл хүргэхдээ баруун тийш өсөж буй графикийн хамтаар “Чандраяан 3” станцын гадаргуугийн термофизикийн туршилтын төхөөрөмж анхны ажиглалтын үр дүнгээ илгээлээ хэмээн мэдэгдэж байв.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Xpeng” компани анхны нисдэг машинаа 2026 онд худалдаанд гаргана
02024-5-20 20:32
Алтны үнийн дээд үзүүлэлт шинэчлэгдсээр байна
02024-5-20 20:27
Ираны сайд нарын танхимаас мэдэгдэл гаргажээ
02024-5-20 19:16
Александр Усик Тайсон Фьюриг ялж, үнэмлэхүй аварга боллоо
02024-5-20 15:11
“New Shepard” хөлгийг хөөргөжээ
02024-5-20 13:51
Э.Холанд Премьер Лигийн “Алтан шаахай”-г хүртлээ
02024-5-20 13:37
"Формула-1"-ийн долоо дахь гараанд М.Ферстаппен түрүүлжээ
02024-5-20 13:30
Ираны Ерөнхийлөгчийн сууж явсан нисдэг тэрэг осолджээ
02024-5-20 13:23
Тайванийн засаг захиргааны тэргүүн Лай Чиндэ тангараг өргөжээ
02024-5-20 13:00
Польш улс ОХУ, Беларусьтай хиллэдэг зүүн хилээ бэхжүүлэхийн тулд 2.5 тэрбум ам.доллар зарцуулна
02024-5-20 8:44