БНХАУ: Японоос далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хязгаарлажээ
2023, 8 сарын 25. 1:570

Хятад улс 24-ний өдрөөс эхлэн Японы далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний импортыг бүрэн зогсоож байгаагаа мэдэгдлээ.

Японы тал атомын цахилгаан станцын бохирдсон усыг задгай далайд цутгасны дараахан “Японы далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний импортыг бүрэн хязгаарлах тухай мэдэгдэл"-ийг Хятадын Гаалийн ерөнхий газрын зүгээс мөн өдөр олон нийтэд хүргэсэн байна.

Тодруулбал “Япон улс Фүкүшима атомын цахилгаан станцын бохирдсон усыг задгай далайд цутгасантай холбогдуулан цацраг идэвхт бодисоор бохирлогдсон хүнсний бүтээгдэхүүн импортлогдон орж ирэхээс урьдчилан сэргийлэх, Хятадын хэрэглэгчдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, импортын хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах зорилгоор Японоос далайн гаралтай бүтээгдэхүүн импортлохыг бүрмөсөн хязгаарлах шийдвэрийг гаргахаас аргагүйд хүрлээ” хэмээн Гаалийн ерөнхий газрын мэдэгдэлд дурджээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21
В.Путин, Ши Жиньпин нар хамтарсан мэдэгдэл гаргалаа
02024-5-16 18:58
Сингапурын шинэ Ерөнхий сайд тангараг өргөжээ
02024-5-16 18:55
Жейлен Брансон 6 жилийн өмнөх Леброны амжилтыг давтлаа
02024-5-16 18:51
Квант интернэтийг бий болгох чухал алхмыг хийжээ
02024-5-16 18:46
Клод Монегийн бүтээл 35 сая ам.доллароор зарагджээ
02024-5-16 18:42
Ши Жиньпин, В.Путин нар хэлэлцээ хийлээ
02024-5-16 18:40
Терроризмын эсрэг хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас Кубыг хасжээ
02024-5-16 18:37
“Ювентус” Италийн цомын эзэн боллоо
02024-5-16 13:20
Нидерландын барууны намууд эвсэхээр тохиролцжээ
02024-5-16 13:16