Маржори Тэйлор Грийн: ОХУ-ыг эсэргүүцэх хориг бүтэлгүйтсэн
2023, 8 сарын 17. 19:400

Лхагва гарагт АНУ-ын Төрийн танхимын хэвлэлийн төлөөлөгч Маржори Тэйлор Грийн өөрийн X хуудаснаа АНУ-ын ОХУ-ыг эсэргүүцэх хоригийг шүүмжилжээ. Түүний нийтэлснээр ОХУ-ыг эсэргүүцэх хориг бүтэлгүйтсэн бөгөөд АНУ-ын зүгээс Украинд мөнгөн тусламж үзүүлэхээ болих хэрэгтэй гэсэн байна.

Хатагтай Грийнийн бичсэнээр, “АНУ Украины засгийн газарт сар бүр 1 тэрбум ам.долларын тусламж илгээхээс гадна нийт 113 тэрбум ам.долларыг зарцуулсан байхад Байден дахин 20 тэрбум ам.доллар илгээхийг хүсэж байна. Гэсэн ч ОХУ баяжиж, АНУ хэдэн их наядаар ядуурч байна!!! АНУ-ын хориг бүтэлгүйтсэн. Укрианд дахиж мөнгө илгээхгүй!” гэжээ.

Түүний ийн бичих болсон шалтгаан нь лхагва гарагт UBS банк дэлхийн нийт хувийн хөрөнгийн хэмжээнд боловсруулсан судалгаатай холбоотой юм. Судалгаагаар 2022 онд ОХУ-ын ард иргэдийн хувийн хөрөнгийн хэмжээ 600 тэрбум ам.доллароор өссөн бол АНУ-ын ард иргэдийн хувийн хөрөнгө 5.9 их наяд ам.доллароор буурсан үзүүлэлт гарсан билээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
М.Мишустинийг Ерөнхий сайдаар томилох тухай тогтоолыг Төрийн Дум баталжээ
02024-5-11 15:51
К.Мбаппе улирлын төгсгөлд "ПСЖ"-ээс явна
02024-5-11 15:48
НҮБ-ын Ерөнхий Ассамблей Палестины гишүүнчлэлийг дэмжжээ
02024-5-11 15:46
Соронзон шуурганы нөлөөгөөр АНУ-д туйлын туяа үзэгдэнэ
02024-5-11 15:44
Оросын хилчдийг Армениас гаргахаар тохиролцжээ
02024-5-10 18:48
Д.Марадонагийн “Алтан бөмбөг” цомыг үнэ хаялцуулна
02024-5-10 18:44
V түвшний соронзон шуурга Дэлхийг нөмрөх магадлалтай гэв
52024-5-10 18:39
Трампын алдааг Байден давтсаар байна гэж Хятадын тал мэдэгдэв
02024-5-10 18:11
Испани, Ирланд улсууд Палестиныг хүлээн зөвшөөрнө
02024-5-10 17:53
Бразилд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 107-д хүрчээ
02024-5-10 14:51
622536