Эквадорын ерөнхийлөгч сонгуульд нэр дэвшигч зуурдаар амиа алджээ
2023, 8 сарын 10. 21:220

Энэ сарын 20-ы өдөр Эквадор улсад ээлжит ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдах билээ. Тэгвэл эл сонгуульд нэр дэвшиж байсан нэр дэвшигч Фернандо Вильявисенсио лхагва гарагт буудуулж амиа алджээ. Тэрээр сонгуулийн компанит ажлынхаа хүрээнд авлига, гэмт бүлэглэлүүдтэй тэмцэнэ хэмээж байсан юм.

Үйл явдлын хүрээнд BBC сувгаас мэдээлснээр Фернандо Вильявисенсио Эквадорын нийслэл Куйто хотод нэгэн арга хэмжээнд оролцоод тарж явахдаа халдлагад өртсөн гэжээ. Улмаар түүний хэрэгт Эквадорын “Los Lobos” буюу Чонос гэх гэмт бүлэглэлийг буруутгаж байгаа юм.

Los Lobos гэмт бүлэглэлийн хувьд Эквадор улсын хэмжээнд хоёр дахь том бүлэглэлд тооцогддог бөгөөд нийт 8,000 орчим гишүүнтэйгээс дийлэнх нь торны цаана амьдардаг ажээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21
В.Путин, Ши Жиньпин нар хамтарсан мэдэгдэл гаргалаа
02024-5-16 18:58
Сингапурын шинэ Ерөнхий сайд тангараг өргөжээ
02024-5-16 18:55
Жейлен Брансон 6 жилийн өмнөх Леброны амжилтыг давтлаа
02024-5-16 18:51
Квант интернэтийг бий болгох чухал алхмыг хийжээ
02024-5-16 18:46
Клод Монегийн бүтээл 35 сая ам.доллароор зарагджээ
02024-5-16 18:42
Ши Жиньпин, В.Путин нар хэлэлцээ хийлээ
02024-5-16 18:40
Терроризмын эсрэг хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас Кубыг хасжээ
02024-5-16 18:37
“Ювентус” Италийн цомын эзэн боллоо
02024-5-16 13:20