ОХУ хагас зуун жилийн дараа анх удаа сарыг судлах томоохон төслөө эхлүүлэхээр болжээ
2023, 8 сарын 8. 4:517

Франс Пресс болон Ройтерс агентлагуудын орон нутгийн цагаар 7-ны өдөр мэдээлснээр, ОХУ хагас зуун жилийн дараа анх удаа сарыг судлах томоохон хэмжээний төслөө хэрэгжүүлж эхлэхээр болж буй талаар онцолжээ.

Тодруулбал ОХУ-ын сансар судлалын агентлаг болох Роскосмосын зүгээс мэдэгдэхдээ “Луна-25” сарны судалгааны автомат станцыг хөөргөх "Союз" пуужинг ирэх 11-ний өдөр угсарч дуусгана хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Ингэснээр тус улс нь 1976 оноос хойш буюу сүүлийн 47 жилийн хугацаанд анх удаа сарыг судлах гэж буй хэрэг бөгөөд “Луна-25” станцыг Москва хотоос зүүн тийш 5550 километр зайд орших Алс Дорнод дахь Восточный сансрын баазаас хөөргөхөөр төлөвлөж байгаа аж.

"Луна-25" нь сарны өмнөд туйлд хүрэх анхны станц болно хэмээн Роскосмос мэдэгдэв.

Тус станцын үндсэн зорилго нь зөөлөн буух технологийг хөгжүүлэх, сарны дотоод бүтцээс гадна усны нөөцийг судлах явдал бөгөөд газардсаны дараа сарны гадаргуу дээр нэг жилийн хугацаанд идэвхтэй үйл ажиллагаа явуулах гэнэ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
TSMC -ийн охин компани Нидерландтай хамтран Сингапурт хагас дамжуулагчийн үйлдвэр байгуулна
02024-6-7 7:50
Европын Төв банк бодлогын хүүгээ 0.25 хувиар бууруулжээ
02024-6-7 7:45
III Чарльзын хөрөг бүхий мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-6-6 15:55
ДЭМБ: H5N2 вирусний халдвараар хүн нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ
02024-6-6 15:48
Боинг компанийн сансрын хөлөг ОУСС руу амжилттай хөөрчээ
12024-6-6 10:43
Дэлхийд анхны модон хиймэл дагуулыг бүтээж дуусжээ
12024-6-6 10:34
Хугацаа нь дууссан арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүний хор уршиг
12024-6-6 10:32
Эверестэд дроноор ачаа хүргэх анхны туршилтыг амжилттай явуулжээ
12024-6-6 10:28
Японд төрөлтийг дэмжих хуулийг баталжээ
12024-6-6 9:41
Tesla-д итгэл хүлээлгэж байсан анхны хөрөнгө оруулагчид нь компанийг орхих болжээ
12024-6-6 9:14