Adidas брэнд Манчестер Юнайтед клубтэй 1.2 тэрбумын түншлэлийн гэрээ байгуулжээ
2023, 8 сарын 1. 12:210

Германы спорт хувцас хэрэглэлийн Adidas брэнд Манчестер Юнайтед клубтэй 1.2 тэрбумын түншлэлийн гэрээ байгуулжээ. Гэрээний хүчинтэй хугацаа нь 10 орчим жил гэнэ.

Манчестер Юнайтед клубийн хувьд 2015 онд Nike брэндтэй хамтран ажиллахаа зогсоосон бөгөөд тухайн үеэс Adidas брэндтэй хамтарч, тэд клубийн гишүүдийн хувцас хэрэглэлийг үйлдвэрлэх болсон билээ.

Тэгвэл гэрээг шинэчлэн байгуулахтай зэрэгцэн Манчестер Юнайтед клубээс мэдэгдсэнээр шинэ гэрээний хүрээнд тэд клубийн эмэгтэй багийн хувцас хэрэглэлд хандуулах анхаарлаа ихэсгэнэ гэсэн юм.

Харин Adidas брэндийн гүйцэтгэх захирал Бторн Гулдены хэлснээр, “Бидний зүгээс Манчестер Юнайтед клубтэй байгуулсан гэрээгээ сунгаж байгаагаа дуулгахад туйлын бахдалтай байна. Adidas болон Манчестер Юнайтед брэндүүд нь олон улсын хөл бөмбөгийн салбар дахь хамгийн чухал брэндүүдийн нэг. Тиймээс ч энэ хоёр том брэнд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болж байгаа нь зүй ёсны хэрэг” гэжээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
М.Мишустинийг Ерөнхий сайдаар томилох тухай тогтоолыг Төрийн Дум баталжээ
02024-5-11 15:51
К.Мбаппе улирлын төгсгөлд "ПСЖ"-ээс явна
02024-5-11 15:48
НҮБ-ын Ерөнхий Ассамблей Палестины гишүүнчлэлийг дэмжжээ
02024-5-11 15:46
Соронзон шуурганы нөлөөгөөр АНУ-д туйлын туяа үзэгдэнэ
02024-5-11 15:44
Оросын хилчдийг Армениас гаргахаар тохиролцжээ
02024-5-10 18:48
Д.Марадонагийн “Алтан бөмбөг” цомыг үнэ хаялцуулна
02024-5-10 18:44
V түвшний соронзон шуурга Дэлхийг нөмрөх магадлалтай гэв
72024-5-10 18:39
Трампын алдааг Байден давтсаар байна гэж Хятадын тал мэдэгдэв
02024-5-10 18:11
Испани, Ирланд улсууд Палестиныг хүлээн зөвшөөрнө
02024-5-10 17:53
Бразилд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 107-д хүрчээ
02024-5-10 14:51
622480