Украин: Хорватын боомтоор дамжуулан үр тарианы экспортоо үргэлжлүүлэхээр төлөвлөж байна
2023, 8 сарын 1. 5:201

ОХУ Хар тэнгисийн үр тарианы гэрээнээс гарсны улмаас тасалдаад буй үр тарианы экспортыг үргэлжлүүлэхийн тулд Украин улс Хорватын боомтуудыг ашиглахаар төлөвлөж байгаа аж.

France24 болон Reuters агентлагуудын орон нутгийн цагаар 31-ний өдөр мэдээлснээр, Украины Гадаад харилцааны сайд Дмитрий Кулева мөн өдөр Хорватын Гадаад харилцааны сайд Гордан Грилич Радмантай уулзалт хийх үеэрээ Украины үр тарианы экспортод Хорватын боомтыг ашиглах боломжийн талаар хэлэлцсэн байна.

Дунай, Адриатын тэнгист байрлах боомтуудаар дамжих төлөвтэй байгаа аж.

"Бид юуны түрүүнд энэ боомтуудад хүрэх хамгийн үр ашигтай замыг бий болгож, олдсон боломжоо бүрэн ашиглахын төлөө хичээнгүйлэн ажиллах болно. Экспортын замыг боломж бололцоогоо ашиглан нээснээр дэлхийн хүнсний аюулгүй байдалд бага ч болов хувь нэмрээ оруулж буй хэрэг юм” хэмээн Кулева хэлэв.

Оросын тал энэ сарын дундуур Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээрийг орхиж байгаагаа мэдэгдсэн билээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан Украины тал үр тариа экспортлохдоо Европын холбоогоор дамжин өнгөрөх хуурай зам болон Дунай боомт Лени, Измайл зэрэг өөр боомтуудад ихээхэн найдаж байсан юм.

Гэвч Оросын арми саяхан нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан Рени, Измайл боомтуудын дэд бүтэц, үр тарианы агуулахуудыг устгаад байгаа билээ.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Zochin
202.126.88.67
   /
2023, 8 сарын 1. 8:19

Ur tariani orond achsan zevseg garah vii dee. Turuuchiin ur taria afrikaruu bish eovropruu ihenh ni garsan geed nicheed bsan.orsuud uursduu shuud yaduu afrikaruu ur tariagaa unegui tuslamjaar gargana geed bna lee.ali ni uneniig harj baij l haragdana daa.

Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47