АНУ: ОХУ-ын 120 компани болон хувь хүнд нэмэлт хориг арга хэмжээ авахаар болжээ
2023, 7 сарын 21. 7:110

Украинд халдан довтлоход шаардагдах ОХУ-ын санхүүжилтийн шугамыг таслан зогсоох зорилгоор АНУ-ын тал 120 компани, аж ахуй нэгж болон хувь хүний ​​эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаа саяхан зарлаад байгаа бөгөөд үүний дотор Умард Солонгосын нэг иргэн байгаа аж.

АНУ-ын Төрийн департамент болон Сангийн яам Оросын эрчим хүчний экспорт болон гол түүхий эдийн урсгалыг хаах, санхүүгийн системд нэвтрэх эрхийг хязгаарлах зорилгоор хориг арга хэмжээ авахаа мэдэгдээд удаагүй байгаа билээ.

Энэхүү хориг арга хэмжээний жагсаалтад өнгөрсөн сард зэвсэгт бослого гаргасан Вагнер группын тэргүүн асан Пригожиныг дэмжиж, Орос руу сум зөөвөрлөж байсан Умард Солонгосын иргэн Им Ён Хёок мөн багтсан байна.

Түүнчлэн ОХУ-ын өдүүлсэн энэхүү дайны санхүүжилтийн гол эх үүсвэр болох эрчим хүчний бизнесийг өргөжүүлэхгүйн тулд газрын тосны хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд болон батлан хамгаалахын чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгч компаниудаас гадна Оросын таван банкыг тус тус хамруулжээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
2
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
М.Мишустинийг Ерөнхий сайдаар томилох тухай тогтоолыг Төрийн Дум баталжээ
02024-5-11 15:51
К.Мбаппе улирлын төгсгөлд "ПСЖ"-ээс явна
02024-5-11 15:48
НҮБ-ын Ерөнхий Ассамблей Палестины гишүүнчлэлийг дэмжжээ
02024-5-11 15:46
Соронзон шуурганы нөлөөгөөр АНУ-д туйлын туяа үзэгдэнэ
02024-5-11 15:44
Оросын хилчдийг Армениас гаргахаар тохиролцжээ
02024-5-10 18:48
Д.Марадонагийн “Алтан бөмбөг” цомыг үнэ хаялцуулна
02024-5-10 18:44
V түвшний соронзон шуурга Дэлхийг нөмрөх магадлалтай гэв
52024-5-10 18:39
Трампын алдааг Байден давтсаар байна гэж Хятадын тал мэдэгдэв
02024-5-10 18:11
Испани, Ирланд улсууд Палестиныг хүлээн зөвшөөрнө
02024-5-10 17:53
Бразилд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 107-д хүрчээ
02024-5-10 14:51
623584