Ажлын ярилцлагын үеэр гаргадаг алдаанууд /Хэсэг 2/
2023, 7 сарын 24. 9:001

Бид өмнөх долоо хоногийн нийтлэлээрээ ажлын ярилцлагын үеэр хүмүүсийн гаргадаг 5 алдааг дурдаж, тэдгээр алдааг гаргахгүйн тулд хэрхэх ёстойг зөвлөсөн билээ. Тэгвэл энэ удаа ч бид ажлын ярилцлагын үеэр гаргадаг алдаануудыг тоочих бөгөөд тэдгээрээс хэрхэн зайлсхийхийг зөвлөе.

Алдаа 6. Хэт их эрч хүчтэй байх

Ажлын ярилцлагын үеэр хэт их эрч хүчтэй байж, бүхнийг чадаж, бүхнийг мэдэх хүн шиг аяглах нь хэзээд амжилт олдоггүй. Энэ тохиолдолд эрч хүч нь хэтийдсэн хүн хариуцлага хүлээх чадваргүй нэгэн шиг харагдах бөгөөд эрч хүч тань хэтийдвэл асуултаа анхаарахгүй өнгөрөөх магадлал нэмэгдэнэ. Мэдээж энэ таны ямар ажил горилж байгаагаас ч хамаарах тул ямар ажил горилж, хаана ажилд орохоор зэхэж байгаагаасаа шалтгаалан эрч хүчээ тохируулж сурах нь зүйтэй.

Хэрэв та кофе, эрч хүчний ундаа уудаггүй бол ажлын ярилцлагад орохдоо ч тэдгээрийг хэрэглэхээс татгалзаарай.

Алдаа 7. Хоолойны өнгөө буруу тохируулах

Хүн ямар ажил горилж байгаагаас шалтгаалан хоолойны өнгөө ч тохируулах хэрэгтэй гэвэл та итгэх үү? Жишээлбэл, хэрэв та өндөр зэрэглэлийн байгууллагуудтай харьцдаг хуулийн байгууллагад ажил горилж байгаа нөхцөлд, ажлын ярилцлагад ороод, “Юу байна дуу хөгшөөн?” гэж харьцаж болохгүй. Эс бөгөөс таныг хүмүүс мэргэжлийн бус нэгэн гэж дүгнэнэ. Энэ нөхцөлд хоолойны өнгөө аль болох тогтуун нэг хэмнэлтэй байлгаж, үгийн сонголтоо ч анхаарах хэрэгтэй.

Алдаа 8. Анхааралгүй байх

Ажлын ярилцлагад орж байгаа ч оройн хоолонд юу идэхээ бодож, нохойгоо гаргасан эсэх талаар бодож байвал та тус ярилцлагад тэнцсэн гэж найдах хэрэггүй л болов уу. Учир нь ажлын ярилцлага хөтлөн явуулагч нь таны үйлдэл бүрийг анзаарч, аль үед алдсан, аль асуултад оносныг нэг бүрчлэн анхаарах болно. Тиймээс нэгэнт ярилцлага эхэлсэн л бол өөрийгөө бүрэн дайчилж, анхаарлаа төвлөрүүлэн асуулт бүрд өөрийн бэлдсэн дагуу хариулаарай.

Алдаа 9. Бэлтгэлгүй ирэх

Бид өмнө хэлж байсанчлан адаглаад ажил горилж буй байгууллагынхаа тухай мэддэг байх чухал хэдий ч ажлын ярилцлага бүрд тавьдаг үндсэн хэдэн асуулт бий. Хэрэв та тэдгээрт бэлдээгүй бол бас ч сул өрсөлдөгчөөр тодорно.

Тэдгээр асуултад, “Өөрийнхөө талаар яриач”, “Яагаад манай компанийг сонгох болсон бэ?”, “Яагаад бид таныг энэ орон тоонд сонгох ёстой вэ?”, “Таны давуу болон сул тал юу вэ?”, “Таны ойрын таван жилийн төлөвлөгөө юу вэ?” зэрэг юм.

Алдаа 10. Өөрийгөө бүхний төв мэтээр ярих

Ажлын ярилцлага бол таны тухай асуудал огт биш гэдгийг санаарай. Ажил олгогчийн зүгээс таны компанид нь ямар хувь нэмэр оруулж чадах нэгэн бэ гэдгийг мэдэх чухал болохоос таны юунд дуртай, юунд дургүй, ямар хүмүүсийг хүлцэж чаддаггүй тухай мэдэх тийм ч чухал биш. Тиймээс хэдий хэр хэмжээний цалин, ямар ажлын нөхцөл хүсэж байгаагаа хэлэхээс урьдаар тухайн байгууллагын үйл ажиллагаанд ямар үр дүн, ахиц дэвшлийг авчрахаа дурдаарай.

Өмнөх нийтлэл унших бол https://news.zangia.mn/34864

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
3
0
1
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Мягмарчулуун
   /
2023, 8 сарын 29. 15:54

Баярлалаа

Онцлох мэдээ
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01