Дэлхийн банк Украин улсад 1.5 тэрбум ам.долларын зээл олгох болжээ
2023, 6 сарын 30. 17:480

Баасан гарагт Дэлхийн банкны Гүйцэтгэх Захирлуудын зөвлөл хуралдаж, Украин улсад 1.5 тэрбум ам.долларын зээл олгох болжээ. Банкны хэвлэл мэдээллийн албанаас мэдээлснээр Украин улсад олгох Дэлхийн банкны зээлийг Япон улс батлан даахаар болсон гэнэ.

Мэдэгдэлд дурдсанаар зээл нь Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагааны үр дагаврыг бууруулж, айл өрхүүдэд туслах зорилготой гэсэн байна. Тодруулбал, зээлийн хүрээнд нэн тэргүүнд тусгай ажиллагааны улмаас ядуу ангид шилжсэн, орон гэрээ алдсан хүмүүст туслах бол үүний дараа Украины төрийн зарцуулалтын ил тод байдал хийгээд хариуцлагыг нэмэгдүүлэх шинэчлэлийг дэмжих ажээ.

Шийдвэрийн хүрээнд ТАСС мэдээллийн агентлагаас мэдээлснээр Дэлхийн банк одоогийн байдлаар Украин улсын энгийн хэрэглээг хангахын тулд 37.5 тэрбум ам.долларыг зарцуулаад байна гэжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21
В.Путин, Ши Жиньпин нар хамтарсан мэдэгдэл гаргалаа
02024-5-16 18:58
Сингапурын шинэ Ерөнхий сайд тангараг өргөжээ
02024-5-16 18:55
Жейлен Брансон 6 жилийн өмнөх Леброны амжилтыг давтлаа
02024-5-16 18:51
Квант интернэтийг бий болгох чухал алхмыг хийжээ
02024-5-16 18:46
Клод Монегийн бүтээл 35 сая ам.доллароор зарагджээ
02024-5-16 18:42
Ши Жиньпин, В.Путин нар хэлэлцээ хийлээ
02024-5-16 18:40
Терроризмын эсрэг хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас Кубыг хасжээ
02024-5-16 18:37
“Ювентус” Италийн цомын эзэн боллоо
02024-5-16 13:20