Тайвань: Ахлах сургуулийн сургалтын төлөвлөгөөнд хагас дамжуулагчийн хичээлийг тусгаж өгөхөөр болжээ
2023, 6 сарын 14. 3:530

Хагас дамжуулагч үйлдвэрлэлийн салбартаа дэлхийд тэргүүлэгчдийн нэг Тайвань ахлах сургуулийн сургалтын төлөвлөгөөнд хагас дамжуулагчтай холбоотой хичээлийг багтаах талаар төлөвлөж байна.

Тодруулбал Тайпэй Таймс сонины мэдээлснээр, Тайванийн Боловсролын яам энэ жилээс ахлах сургуулийн сургалтын төлөвлөгөөнд 5 чиглэлээр хагас дамжуулагчийн талаарх туршилтын хичээлийг оруулахаар болж буйг онцлов.

Тухайлбал хагас дамжуулагчийн үндсэн ойлголт, үйлдвэрлэлийн үйл явц, хагас дамжуулагчийг өдөр тутмын амьдралд хэрэглэх нь, интеграл хэлхээний дизайн зэрэг 5 чиглэлийг голлон барьж сургалтын хөтөлбөрт нэвтрүүлэхээр болсноо төсөлд оролцож буй багш тайлбарласан байна.

Энэ нь их сургуульд элсэн орж буй оюутан залууст хагас дамжуулагчтай холбоотой шинжлэх ухаан технологи, инженерчлэл, математикийн чиглэлээр суралцах сонирхлыг нэмэгдүүлэх гол зорилготой хэмээн мөн дурджээ.

Үүнээс гадна Тайванийн Үндэсний их сургуулийн ректор Дуншин Ву хэлэхдээ, хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд бүр бага болон дунд сургуулийн түвшинд хагас дамжуулагчтай холбоотой хичээлийг оруулах нь зүйтэй хэмээн өгүүлсэн байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00