Их Британи: 18 нас хүртлээ уншиж, бичиж чаддаггүй байсан эр Кембриджийн Их сургуулийн профессор болжээ
2023, 3 сарын 2. 12:010

Бага байхдаа аутизм спектрийн эмгэг, хөгжлийн хоцрогдолтой гэж оношлогдож байсан Жэйсон Ардэй гэх эр Кембриджийн Их сургуулийн профессор болжээ.

Жэйсон Ардэйн хувьд 11 нас хүртлээ ярьж чаддаггүй байсан бөгөөд 18 нас хүртлээ уншиж, бичиж чаддаггүй байсан гэнэ. Харин саяхан BBC агентлагаас мэдээлснээр өдгөө 37 настай Жэйсон Кембриджийн Их сургуулийн Боловсрол, нийгэм судлалын тэнхимийн профессор болжээ. Ингэснээр тэр тус их сургуулийн түүхэн дэх хамгийн залуу, өнгөт арьст профессор болсон байна.

Энэ явдлаас найман жилийн өмнө эмч нарын зүгээс ноён Ардэйг хүний тусламж, асаргаагүйгээр амьдарч чадахгүй хэмээж байсан юм. Гэвч тэрээр эмч нарын оноштой эвлэрэхийг хүсээгүй бөгөөд өөрийн хүсэл мөрөөдлийг унтлагын өрөөнийхөө ханан дээр жагсаан бичдэг болжээ. Тийнхүү хүсэл мөрөөдлөө бичих явцдаа тэр “Оксфорд эсвэл Кембриджд ажиллах” гэж ч бичиж байсан гэнэ.

Харин өдгөө тэр Кембриджийн их сургуульд багшилдаг 5 өнгөт арьстай профессорын нэг болжээ.


Эх сурвалж: NDTV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00