Амбий Ц.Батхуяг: Юун үхэх? Үхэх ч завгүй ажилтай явна!
2012, 5 сарын 3. 8:470

Тэр өвдсөн. Хүнд өвдсөн ч эдгэж боссон. Энэ тухай нь нэг их мэдээлээгүй юм. Харин хэдхэн хоногийн өмнө түүнийг талийгаач болсон тухай “даяар монголчуудын цахим элч” болсон нэр бүхий сайтууд тэргүүлэн уралдаж мэдээлжээ. 24tsag.mn энэ “муу ёрын” мэдээг хамгийн түрүүн залруулсан билээ. Амбий бидэнд ямар ойр, ямар хэрэгтэй болох нь түүнийг “мөнхрүүлсэн” мэдээнээс улбаалсан харамсал нотолж өгсөн нь харин сайн хэрэг. - Таныг өвчний улмаас таалал төгсчээ гэх мэдээлэл тарж, олон ч хүнийг сандаргах шиг боллоо. Гэхдээ монголчууд ийм ташаа мэдээлэл тарахад мөнхөрдөг хэмээн зөөллөдөг шүү дээ. Ийм яриа яагаад тарах болсон тухай танд сэжүүр, хувилбар байгаа даа? - Зарим нэг вэб сайтуудаар оройноос авахуулаад тийм мэдээ гараад эхэлсэн. Эх сурвалжаа нягталж, шалгалгүй ташаа мэдээлэл цацсан юм билээ. Түрүүлж, хурдан шуурхай мэдээлэх гэж уралддаг юм уу даа. Бас хүмүүс тийм хар бараан мэдээ илүү шимтэж уншдаг, “гүйлгээтэй” сэдэв ч юм уу, бүү мэд. Тэр сайтууд ийм ташаа мэдээлэл олонд хүргэж бужигнуулсандаа надаас уучлал хүссэн. Надаас гадна уншигчдаасаа, олон нийтээс уучлал гуйх ёстой болов уу гэж би бодож байна. Миний хувьд уучилж болох хэдий ч тийм аймаар мэдээ сонсоод цочирдож, сандарсан хүн их олон байна. Аз болж нас өндөр ээж маань интернэтэд нэвтэрч чадахгүй хойно сонсолгүй өнгөрчээ. Ээжийн чихэнд хүрсэн бол балрах байлаа. Хэвлэл мэдээллийнхэн маань өөрийн эх сурвалжаас авсан мэдээллээ сайн нягталсны дараагаар нийтэд түгээх ёстой гэдгийг уул нь надаар хэлүүлэлтгүй мэдэх учиртай. Харин энэ удаа тэд алдаа гаргажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35
Хэрхэн харилцаагаа бүрмөсөн таслахгүй халагдах вэ?
02025-3-25 16:06
Удаан завсарлагааны дараа ажилдаа ороход дараах дөрвөн үнэнийг санаарай
02025-3-25 12:50
Ажилтнуудаа урамшуулах энгийн гурван арга
02025-3-25 11:39