Япон: 65-аас дээш насныхны нийт хүн амд эзлэх хувь 29.1-д хүрчээ
2021, 9 сарын 20. 1:260

Судалгаагаар Японы нийт хүн амын 30 орчим хувийг 65 ба түүнээс дээш насны иргэд эзлэж байгаа аж.

Тус улсын Дотоод хэргийн яам, Харилцаа Холбооны Яамнаас 19-ний өдөр нийтэлсэн хүн амын статистик мэдээгээр 65 ба түүнээс дээш насны иргэдийн тоо 36.4 саяд хүрч, өнгөрсөн оныхоос 220 мянгаар нэмэгджээ.

Нийт хүн амын дунд ахмад настны эзлэх хувь өмнөх оноос 0.3 пунктээр өсч 29.1% болж, урьд өмнө байгаагүй өндөр үзүүлэлт гарсан байна. Ингэснээр тус улс 65 ба түүнээс дээш насныхны нийт хүн амд эзлэх хувиараа дэлхийд тэргүүлээд байгаа юм.

Мөн 23.6%-иар хоёрдугаарт бичигдсэн Итали болон 23.1%-иар гуравдугаарт бичигдсэн Португал улсуудаас бүтэн 5%-иар илүү байгаа юм.

Японд өндөр настнуудын ажил эрхлэлтийн түвшин 25.1%-д хүрч 9 дэх жилдээ өссөн үзүүлэлттэй гарчээ.

Өнөөдөр буюу 9-р сарын 20-ны өдрийг тус улсад “Ахмад настнуудыг хүндэтгэх өдөр” хэмээн тэмдэглэж бүх нийтээр амардаг байна.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39
Аргентинд 10 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-5-8 12:27
“Боруссиа” баг Аваргуудын лигийн финалд шалгарлаа
02024-5-8 12:22
АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
02024-5-8 9:29
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20
“Амазон” компани Сингапурт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
02024-5-7 18:51
Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө
02024-5-7 18:40
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07