Франц: Вакцинд хамрагдаагүй эмнэлгийн ажилчдыг ажлаас нь чөлөөлжээ
2021, 9 сарын 17. 17:150

Франц улсын засгийн газраас өнгөрөгч долдугаар сард ирж буй есдүгээр сарын 15-ны өдрөөс өмнө вакцинд хамрагдаагүй эрүүл мэндийн салбарын ажилчдыг ажлаас нь чөлөөлөх тухай мэдэгдэж байсан.

Тэгвэл тус тов энэ долоо хоногт тохиож, пүрэв гарагт Франц улсын Эрүүл мэндийн сайд Оливер Веран тус шаардлагыг биелүүлээгүй, эрүүл мэндийн салбарын 3000 ажилтныг ажлаас нь чөлөөлжээ.

Аз болоход ажилчид ийнхүү олноороо ажлаа хүлээлгэж өгөх нь ард иргэдэд эмнэлгийн тусламжийг хүртээмжтэй хүргэхэд ямар нэг доголдол учруулаагүй байна.

Оливер Вераны хэлж байгаагаар, ажлаасаа чөлөөлөгдсөн хүмүүс голдуу туслах үүрэг гүйцэтгэдэг байсан гэдгийг тодотгож, “Тэднийг ажлаас нь бүрэн чөлөөлөөгүй. Ажлаасаа чөлөөлөгдсөн сувилагч, асрагч нарын ихэнх вакцинд хамрагдахаар шийдвэрлэсэн” гэсэн юм.

Одоогийн байдлаар Франц улсын нийт хүн амын гуравны хоёр нь вакцинжуулалтдаа бүрэн хамрагдсан байгаа ажээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ
02024-5-8 16:14
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39
Аргентинд 10 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-5-8 12:27
“Боруссиа” баг Аваргуудын лигийн финалд шалгарлаа
02024-5-8 12:22
АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
02024-5-8 9:29
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20
“Амазон” компани Сингапурт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
02024-5-7 18:51
Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө
02024-5-7 18:40