Ажлын ярилцлагын хамгийн тохиромжгүй хувцаслалт
2021, 6 сарын 7. 14:450

Дараагийн ярилцлагад очихын өмнө хувцаслалтын таван алдаатай танилцаарай.

Таарахгүй хувцас

Та өмсөхөөр төлөвлөсөн хувцсаа сүүлийн үед өмсөөгүй бол урьдынх шигээ таарахгүй байж магад. Хүчээр өмсөх гээд хэрэггүй. Багадсан хувцас өмсөөд сайхан харагдаж чадахгүй. Үүнээс гадна тухгүй байдаг. Ярилцлага авагч ч гэсэн үүнийг анзаарах нь ойлгомжтой.

Өөртөө таарсан хувцас өмс. Хэтэрхий бариу эсвэл богино хувцас аль болох сонгохгүй байх хэрэгтэй. Буруу сэтгэгдэл төрүүлээд зогсохгүй анхаарлыг маш ихээр сарниулдаг. Тухайлбал юбканы хормойгоо доош татах нь та болон таны чадвараас хамаг анхаарлыг булааж орхидог.

Хэтэрхий энгийн хувцаслалт

Тухайн байгууллага дүрэмт юм уу ажил хэрэгч хувцас өмсдөггүй байсан ч гэсэн хэтрүүлэн бодох хэрэггүй. Ажил горилогчийн хувьд та энгийн загвартай ажил хэрэгч хувцас өмсөх хэрэгтэй. Жинсэн өмд, кет, шорт, спорт цамц, углааш, сандаал, эсвэл брэндийн том логотой юм уу бичигтэй хувцас, эрээн мяраан хээтэй цамц, зангиаг сонгож болохгүй. Уламжлалт маягийн хувцас сонгоод иймэрхүү хувцсаа ажилд орсныхаа дараа өмсөж болно.

Анхаарал сарниулах зүйлс

Онцгойрох болон анхаарал сарниулах хувцаслалтын хооронд ялгаа бий. Ярилцлагын үеэр хээтэй хувцаснаас татгалзаж, завсрын эсвэл бараан өнгийг сонгоорой. Тод эсвэл неон өнгөтэй хувцас нь анхаарлыг ихээр сарниулдаг. Ярилцлагын үеэр анхаарах ёстой зүйл нь та болохоос биш таны хувцас биш юм шүү.

Эмэгтэйчүүдийн хувьд задгай эсвэл богино хувцас сонгож болохгүй. Өндөр өсгийт, зуны даашинз, сүүлийн үеийн трендийн хувцас өмсөх хэрэггүй. Нүүр будалт, гоёл чимэглэлээ ч гэсэн энгийн байлгах нь зөв. Эрэгтэйчүүдийн хувьд ч гэсэн ялгаагүй: хар, хөх, саарал өнгийн костюм.

Нүд хужирлам гоёл чимэглэл

Ажлын ярилцлагын үеэр том ээмэг зүүлт зүүж болохгүй. Учир нь ажил олгогчийн нүдэнд шууд тусаад, анхаарлыг нь сарниулаад байдаг.

Үнэртэн, сүрчгийг ч гэсэн аль болох хэрэглэхгүй байсан нь дээр. Үнэртэн түрхэхгүй болохоор нэг л зүйл дутуу санагдаж болох боловч ярилцлагын үеэр бас л анхаарал сарниулаад байдаг. Ажил олгогчийн толгойд хэнээс, ямар үнэртэн үнэртээд байна гэсэн бодол орж ирэх шаардлагагүй тийм ээ? Түүнчлэн хүмүүсийн үнэрлэх чадвар адилгүй тул зарим хүмүүст хэтэрхий хурц санагдаж, таагүй мэдрэмж төрж мэднэ.

Харахад онцгүй

Таарахгүй байгаа , хөлстэй, тамхины үнэртэй, нохой муурын үс наалдсан эсвэл өмсөөд унтсан гэмээр хувцастай ажлын ярилцлагад очиж хэрхэвч болохгүй. Найзуудтайгаа орой гарах гэж байгаа юм шиг хувцаслаж бас л болохгүй. Түүнчлэн урт хумс, шовх үзүүртэй гутал бас л тохиромжгүй.

Энэ мэт наад захын зүйлсийг мэдэхгүй байвал тухайн ажилд тохирно гэсэн бодол төрөхгүй л болов уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57