Дэлхийн хамгийн гайхалтай 10 оффисоор хамтдаа аялцгаая /Цуврал-2/
2019, 10 сарын 11. 11:350

    Бид өмнөх удаад Дэлхийн хамгийн гайхалтай 10 оффисын эхний 3 байгууллагыг танилцуулсан бол өнөөдөр удаах 3 байгууллагын оффисыг та бүхэндээ танилцуулж байна

       4. Жое Түнэс-Тель Авив, Израиль

     Жое Тунес нь төгөлдөр хуурыг бие даан сурахад зориулсан гар утасны программ хөгжүүлдэг компани билээ. Оффисийн төв хэсэгт төгөлдөр хуур байх бөгөөд зураг авалт, тоглолт, шууд дамжуулалт хийхэд тохиромжтой орчинг бүрдүүлсэн байдаг. Энэ хэсгийн тааз нь шилэн учир байгалийн гэрэл маш тусдаг мөн дотоод заслыг модог байхаар шийдэж өгсөн нь зураг авалтанд маш тохиромжтой байдаг.

    Харин оффисийн өрөөг олон төрлийн тавиур ашиглан зааглаж өгсөн бол гэрэлтүүлгийг ширээ тус бүрийн дээр байрлуулсан. Энэ шийдэл нь маш шинэлэг бөгөөд оффисийн зөөлөн дулаан өнгөтэй тавилга, тасалгааны ургамалууд болон Перси маягийн хивстэй нийлэн төгс зохилдлогыг бий болгосон.

Хэрэв та  Жое Түнэс-ийн оффисоор зочилбол танд яг л байгальд байгаа мэт санагдах болно.

 

       5. Миндвалли-Куала Лумпур, Малайз

    Испанийн Барселон дахь Гаудигийн Саграда Фамилиа сүмээс санаа аван Миндвалли компани нь оффисийн ханаа байгалийн өнгө буюу нарны хөдөлгөөнийг ашигласан. Миндвалли-ийн оффис дотоод тохижилт тэр чигтээ цагаан учир нарны байршлаас хамааран оффисийн хананууд нь өнгө өнгийн цацруулхад оффис тэр чигтээ солонгорон гэрэлтэж үүлэн дээр хөвж байгаа мэт сэтгэгдэлийг төрүүлдэг байна. Мөн дасгалын танхим, чөлөөт цагаа өнгөрүүлэх өрөөнд 800 гаруй ургамлыг байршуулсан нь яг л ширэн ойд байгаа мэт санагдуулдаг.

 

      6.Слак-Сан Франциско

   Слак компанийн төв байрыг Дэлхийн оффис хувилбар гэж нэрлэж болно. Бизнесийн программ хангамжийн байгууллага гэхэд маш өвөрмөц тохижилттой. Шал нь Номхон далайн хойд хэсгийн уулс, ой, далайн эргийн элсийг санагдуулахаар хийгдсэн бол хүлээлгийн танхим нь майхантай аялалд явж байгаа мэт санагдуулахуйц хэлбэр дүрстэй жижиг хэсгүүдтэй. Энд та үйлчлүүлэгчтэйгээ уулзах, ганцаараа сууж төлөвлөгөөгөө боловсруулах, бясалгал хийж болно. Слак-ийн захирал Стюарт Баттерфилд ажлаа хийж байхдаа дэлхийгээр аялж, шинэ зүйлстэй танилцан түүнээс авсан эрч хүчээ ажилдаа зориулаасай гэдэг сэтгэлээр  оффисоо ийнхүү өөрчилжээ.

                                                                                                                                               Үргэлжлэл бий

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41