Дэлхийн хамгийн гайхалтай 10 оффисоор хамтдаа аялцгаая
2019, 10 сарын 4. 17:010

Энэ удаад та бүхэндээ эхний 3 оффисийг танилцуулж байна.

Хэрвээ та оффистоо засвар хийн шинэчлэхээр төлөвлөж байгаа бол танд баяр хүргэе. Та маш зөв шийдвэр гаргасан байна.

Магадгүй та Дэлхийн хамгийн гайхалтай оффисуудтай танилцсанаар таны ажлын байранд тохирох шинэ санааг олж ч магадгүй. Ингээд хамтдаа оффисуудаар хамтдаа зочилцгооё.

  1. Охио, Колумбус-Барк компани

  Гэрийн тэжээвэр амьтдын бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Барк компани нь өөрийн оффисоо тэжээвэр амьтдын диваажин болгосон. Ажилчид нь ажил дээрээ нохойтойгоо ирж болдог бөгөөд хамтдаа өдөржингөө хамт байх бололцоог олгох үүднээс оффисоо ингэж тохижуулсан байна. Тэжээвэр амьтад нь энд унтаж, идэж тоглохоос гадна ажилчдад нь шинэ бүтээгдэхүүний санаа олоход тусалдаг чухал үүрэгтэй байна.

Баркийн оффисийн бүхий л зүйл нохойд ээлтэй байхаар бүтээгдсэн. Жишээ нь:

-          Шал: осол аваар гарахаас сэргийлсэн зөөлөн резин материалтай

-          Гадна талбай: Нохойг салхилуулах гадна талбай томтой

  1. Женев, Швейцар-Дижитал Лакшэри Групп

   Дижитал маркетингийн компани болох ДЛГ-д хүлээн авах ажилтан байдаггүйгээр барахгүй ажилчдаа ая тухтай байлгах үүднээс ажлын байраа оффис шиг биш байхаар тохижуулжээ. Энэ нь ажилчдаа илүү бүтээлчээр сэтгэн ажилдаа амжилт гаргах бололцоог бүрдүүлсэн. Ерөнхий загвар нь минималист хэв маягтай харин хурал уулзалтын өрөө нь олон янзын хэлбэр, хэмжээтэй  бөгөөд үүлэн хэлбэртэй гэрлийн бүрхүүл нь илүү тав тухтай мэдрэмжийг төрүүлдэг байна.

  1. Сан Франциско- Густо

   Густо бол старт-ап бизнес эрхлэгчдэд зориулан үүлэн систем дээр суурилсан хүний нөөцийн программ хийдэг компани юм. Густогийн оффис нь дэлхийн 2-р дайнаас хойш усан онгоцны засвар үйлчилгээ хийдэг байсан үйлдвэрийг (Donut Factory, Bait & Tackle) фирмтэй хамтран шинэчлэсэн. Мэдээж ажилчдаа ая тухтай байлгах үүднээс доороосоо халдаг шал, төлөвлөгөө бичиж болдог хана, хурал уулзалтын өрөөг олон байхаар шийдэж өгсөн.

                                                                                                                                            Үргэлжлэл бий...

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43