"Бизнетворк Консалтинг" ХХК-н хүний нөөцийн удирдах ажилтнуудад зориулсан шинэ жил боллоо
2017, 12 сарын 28. 11:100

"Бизнетворк Консалтинг" ХХК нь 2017 оныг амжилт бүтээлээр дүүрэн үдэж байна. Бид урт хугацааны уйгагүй үйл ажиллагааны үр дүнд олон шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд амжилттай нэвтрүүлэн гаргаж, техникийн болон програмчлалын олон шинэ шийдэл сайжруулалтыг хийлээ.

 

Үүний үр дүнд сайтын цар хүрээ өсөн нэмэгдэж, тэр дундаа борлуулалтын тоо хэмжээ, харилцагч байгууллагын тоо, идэвхитэй хэрэглэгчийн тоо зэрэг статистик үзүүлэлтүүд 150%-200% өссөн нь бидний хувьд бахдам амжилт юм.

Энэхүү гайхамшигтай үр дүн, өндөр амжилтаа харилцагч байгууллагуудтай хамтдаа тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд, хүний нөөцийн удирдах ажилтнуудад зориулсан “Талархлын шинэ жил 2018”–ийг 2 дахь жилдээ зохион байгууллаа.
Мөн “Талархлын шинэ жил 2018” арга хэмжээний үеэр "Бизнетворк Консалтинг" ХХК-ийн шилдэг харилцагч нарыг шалгаруулсан бөгөөд дараах харилцагч нар шилдэгийн шилдэг харилцагчаар шалгарлаа. Шилдэг харилцагчдаар Хаан Банк, М-Си-Эс Групп, "Бишрэлт Интернэйшнл" ХХК, “Хишиг Арвин Индустриал” ХХК, “Монос” Групп, Таван Богд Групп, “Баясах Трейд” ХХК, “Ажигана” ХХК, “Сутайн буянт” ХХК, Макс Групп, “Энержи Ресурс” ХХК, Тэсо Корпораци, “Нано Интернэйшнл” ХХК, Ариг Банк, Мобиком Корпораци , “Эпирок Монголиа” ХХК, Вагнер Ази Групп Компани, “АПУ” ХК, “Мост Майнинг” ХХК, “Говь” ХК, “Монцемент Билдинг Материалс” ХХК, “Таван Богд” ХХК (TOYOTA), “Азиа Пасифик Инвестмент Партнерс” ХХК, “Сиркл Кей Монголиа” ХХК, “Трансвест Монголиа” ХХК, Голомт Банк, “Грийн сорс индастриал” ХХК, М-БИ-СИ тус тус шалгарлаа.

Бид өнөөдөр 160,000 илүү хүний анкетын санг бүрдүүлж, байгууллагуудын хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын ажлыг цахимжуулан өөрийн www.BizNetwork.mn сүлжээгээр дамжуулан 4,000 илүү байгууллагуудтай хамтран ажилладаг үндэсний цахим сүлжээ болжээ.
Бизнетворк Консалтинг ХХК нь хувь хүн, ажил олгогч байгууллага бүрт хамгийн ойр байж, бизнесийн болоод карьер холбогдолтой мэдээ мэдээлэл, мэдлэгийг цогцоор нь хүргэн хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ холбох цэг, уулзах газар болон эрхэм зорилгоо нэр төртэйгээр биелүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41