Ажлын байр, сургууль дээр алагчлах үзэл, гадуурхал үргэлж л ажиглагддаг ба үүнд өртөгсөд үргэлж л дарамт, шахалтанд байдаг.
Энэ байдалд өртөж гадуурхагддаг хүмүүс биемахбод хийгээд сэтгэл санааны гутралд ихээр ордог бөгөөд үүнээс үүдэн маш ихээр стресстдэг төдийгүй арга баран мухардалд орон өөртөө итгэлгүй болдог.
.jpg)
Тэднийг зоригжуулж, урам өгөх хүн бараг байдаггүй, ажилынхаа хоолны газар ганцаараа суугаад хооллоход хүртэл, даргад нь элдвээр муучилж гоочилцгоодог.
Германы нэгэн сониноос гаргасан судалгаанаас харахад ажлын байрны гадуурхалд өртөгсдийн тоо хэдэн мянгаар тоологдох болсон төдийгүй тэд ажил дээрээ байнгийн гадуурхагдан, доромжлол, үл ойшоогдсон, гоочлогдсон байдалтай тулгарч, үргэлж ямар нэгэн буруу зүйл хийсэн мэт сэтгэгдэлтэй байдаг болох нь харагджээ.
Ажлын байранд хэн нэгнийг гоочлох, гадуурхах асуудал нь хамт ажилладаг хүндээ зүгээр нэг нэр хоч өгч, хошигнохоос хамаагүй ноцтой, том асуудал юм.
Ажлын байран дахь ялгаварлан гадуурхал нь “to mob” гэсэн англи үгнээс гаралтай ба дайрах довтох, даапаалах, шаналгах гэсэн утга илэрхийлдэг мөн хэн нэгэн рүү дайрах, доромжлох байдлаас үүсэлтэй байна.
Ийм байдалд байнга орж байдаг ажилчид сэтгэлээр унан, балмагдаж аажмаар хамт олноосоо тусгаарлагдан, уур уцаар ихтэй болж эхэлдэг төдийгүй энэ байдал удаан үргэлжилбэл ажлаа орхиход хүргэдэг байна.
Ажлын байрны дарамт шахалт үүсэх шалтгаан янз янз байдаг ба ихэвчлан хэн нэгэнд атаархах, үзэн ядах, шоолох, гоочлох, дарга болон хамт ажиллагсаддаа муулах байдлаас үүсдэг ба энэ нь даамжирсаар гадуурхал газар авдаг байна. Энэ хандлага зөвхөн ажилчдын дунд байдаггүй ба зарим дарга нарт ч хамаатай асуудал юм. Зарим дарга “би бол босс” гэсэн үүднээс хандаж сэтгэхүйн дарамтыг ажилчиддаа үүсгэж, дарангуйлалыг тогтоодог.
Хэн нэгнийг гадуурхах, алагчлах, гутаан доромжлох байдал сургуулийн насныхны дунд ч байдаг ба сүүлийн жилүүдад цахим ертөнцөд ч сэтгэл санааны хүчирхийлэл, доромжлол ихээр гарах болсон. Энэ хандлага өссөөр л байна.
Үүний үр дүн, хор уршиг
Судалгаанаас үзэхэд ажлын байрны гадуурхалд эрэгтэй эмэгтэй хүмүүс адил өртдөг байна. Үүнд илүү мэдрэмтгий, эмзэг хүмүүс өөртэй итгэлтэй хүмүүсийг бодвол амархан өртдөг ба гэрээт ажилчдыг илүү гадуурхдаг болох нь ажиглагддаг. Уур уцаар, атаа жөтөө нь гадуурхах гол шалтгаан болдог ч зарим тохиолдолд нөхөрсөг ажилчид болон боссууд энэ байдлыг үүсгэдэг. Энэ байдалд өртдөг хүмүүс ажил мэргэжилийн хувьд өсөн нэмэгдэх, дэвшин дээшлэх боломж хязгаарлагддаг ба байнгийн стресс болоод сэтгэл зовинол нь тэдний идэвхи санаачлгыг ихээр бууруулж өөрийн ажил нь дарамттай санагдаж эхэлдэг.
Энэ байдал үүсэх нь тухайн байгууллагын дотоод соёл, ажилчдын ёс зүйгээс ихээхэн хамаардаг.