Бизнес уулзалтын үеэр анхаарах зүйлс
2013, 3 сарын 27. 13:020
Уулзалт, хурал амжилттай зохион байгуулах болон оролцоход анхаарвал зохих дараах зүйлсийг АНУ-ийн бизнесийн сэтгүүл Inc зөвлөж байна.

1.    Зорилго тодорхой байх
Зорилго нь тодорхойгүй уулзалт хэзээ ч шийдэлд хүрдэггүй. Уулзалт зохион байгуулагч тухайн уулзалтын гол зорилго юу болох талаар маш сайн бодох ёстой. Зорилго тодорхой байх тусам үр дүн сайн байдаг.


2.    Тэмдэглэл хөтлө
Уулзалтын турш ямар ямар асуудал авч хэлэцэх талаар тэмдэглэ. Энэ нь уулзалтын үеэр чухал сэдвээ ярихгүй өнгөрөхөөс, эсвэл ярианы сэдэв хазайсан үед гол сэдэв рүүгээ чиглүүлэхэд тустай.

3.    Гадаад төрхөндөө анхаар
Зангиа чинь суларсан, эсвэл сахал чинь сүү болчихсон юм биш биз. Уулзалт эхлээд дуусах хүртэл чиний гадаад төрх өө сэвгүй байх ёстой.


4.    Бүү хоцор
Чухал хуралд хоцорч ирэх нь бусдыгаа хүндлэхгүй байгааг харуулна. Цагтаа очих бүхий л арга хэмжээг ав. Унаа, замын бөглөрөл гээд бүгдийг тооцоол.
5.    Хэт нөхөрсөг байж болохгүй
 “Нөхөрсөг” хэмээх хүний сайхан чанар бизнес уулзалтын үед байдаггүй. Нөхөрсөг найрсаг байх хэрэггүй. Түүний оронд мэргэжлийн байдлаа хадгалж хувийн чанаруудаа нуу.

6.    Хэт их ярих хэрэггүй
Бусдад ярих боломж өг. Хэт их яриад байгаа хүнд хурал зохион байгуулагч сануулга өгч болно.

7.    Хэт их сонсох хэрэггүй
Санал бодлоо хэлэхгүй зүгээр л сонсож байгаа хүн тухайн хурлыг сонирхохгүй, ач холбогдол өгөхгүй байна гэж ойлгогддог. Ихэнх хурал харилцан ярилцаж явагддаг. Тиймээс өөрийн байр сууриа илэрхийл.

8.    Сөргөлдөхөөс зайлсхий
Хурал дээр үзэл бодол нийлэхгүй байх тохиолдол байдаг. Бусдын саналыг сонс, няцаахаа түр азна. Гэхдээ эелдэгээр санал нийлэхгүй байгаагаа илэрхийл. Яагаад санал нийлэхгүй байгаагаа тайлбарла.

9.    Санаагаа дэмжүүлэх гэж хэт чармайх хэрэггүй.
Өөрийн санааг хэрхэн дэмжүүлэх талаар толгойдоо бод. Гайхалтай санаагаа бусдаараа дэмжүүлэхийн тулд бусад хүн юу хүсч байгааг тодорхойлохыг оролд.

10.    Судалгаа хий
Уулзалтанд бэлтгэлгүй ирсэн хэн ч бай замын хажуу руу унадаг. Уулзалтын үеэр ямар хэлэлцүүлэг өрнөж болох талаар боломжоороо судалгаа хий.

11.    Нэрүүдийг сана
Уулзалтанд оролцож байгаа хүмүүсийн нэрийг чадах чинээгээрээ тогтоо. Хэн нэгнээс ямар нэг зүйл асуух хэрэгтэй болоод, нэрийг нь мэдэхгүй байвал хичнээн ичмээр билээ дээ. Гэнэтийн иймэрхүү тохиолдолд ашиглаж болохуйц, оролцогчдын нэртэй жижиг ноорог бэлтгэ.

12.    Хувийн асуулт асууж болохгүй.

“Эхнэр хүүхэд чинь сайн уу” гэх мэт хувийн асуултууд чухал уулзалтыг балладаг. Хурал дуустал иймэрхүү асуулт асуухаа азнаарай. Тараад хувийн яриа өрнүүлж болно шүү дээ.

13.    Сээтэгнэж болохгүй
Уулзалт гэдэг таалагдсан хэн нэгэнээ өдөж хоргоох, сээтэгнэх үе биш. Сээтэгнэх нь албан харилцаанд байж болшгүй зүйл бөгөөд та бусаддаа маш таагүй сэтгэгдэл төрүүлэх болно.


14.    Утсаа унтраа
Уулзалтын үеэр утсаа унтраа. Энэ нь чамайг соёлтой, бусдыгаа хүндэлдэг хүн гэдгийг илэрхийлнэ.


15.    Будлиа байж болохгүй
Холбоотой биш асуудлыг хэлэлцүүлэх зэргээр будилах нь байж болшгүй зүйл бөгөөд хамгийн чухал зүйлүүд дээр төвлөрөх хэрэгтэй.

16.    Холбогдох
Уулзалтын дараа холбогдох гэсний хэрэггүй. Оролцох үйл ажиллагаануудаа хуанли дээрээ тэмдэглээд, хугацааг нь санахад л болно.


Эх сурвалж: Inc.com


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35
Хэрхэн харилцаагаа бүрмөсөн таслахгүй халагдах вэ?
02025-3-25 16:06