Банкны ТУЗ-ийн портал дээр шаардлага хангасан мэдээллийг цаг тухай бүрт байрлуулж мэдээллээр хангах; ТУЗ-тэй холбоотой бичиг баримт, ТУЗ-өөс баталсан тогтоол, хурлын тэмдэглэл болон ТУЗ-д урьдчилан танилцуулах хурлын материал орчуулах, хороодоос батлан гаргасан тогтоол, хурлын тэмдэглэл зэрэг бусад холбогдох бичиг баримтын бүртгэлийг хөтлөх, хадгалах; ТУЗ-ийн хэвийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор байгууллагын дотоод болон байгууллагаас гадагш харилцааг зохицуулах.
Олон улсын стандарт хэм, хэмжээний дагуу хараат бус бодитой аудит хийж, үнэлэлт, дүгнэлт өгөх, үйл ажиллагааг сайжруулах зөвлөмж өгөх замаар аудитлуулагч нэгжийн үйл стратеги зорилтод хүрэхэд хувь нэмрээ оруулах, тусламж үзүүлэх.
Аюулгүй байдлын системийн удирдлага, тохиргоог хариуцах, аюулгүй байдлыг сайжруулах судалгаа хийх, илэрсэн асуудалд дүн шинжилгээ хийх, аюулгүй байдлын шийдлийг нэвтрүүлэх; Аюулгүй байдлын тохиолдолд дүн шинжилгээ хийх, хариу арга хэмжээ авах, дэмжлэг үзүүлэх;
Банкинд ашиглагддаг системүүдийн програм хангамжийн шинэчлэлт, өөрчлөлт болон шинээр нэвтрүүлж буй системийг чанарыг шалган баталгаажуулах. Үндсэн систем болон картын системийн шинэчлэл, судалгааны төслүүдэд орж судалгаа, туршилтын ажлуудыг хариуцан ажиллана. Систем хоорондын интеграцын код бичих, хөгжүүлэх, шийдэл боловсруулах.