Компаний хэмжээнд хэрэгжүүлж буй хиймэл оюун ухаан суурьтай бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх Системийн нэмэлт сайжруулалт болон ирээдүйн хөгжилийн чадамжуудыг тодорхойлох Үйл ажиллагаанд ашиглуулж, жигдрүүлэх
ХасБанкны үнэ цэнтэй харилцагчдад санхүүгийн иж бүрэн үйлчилгээ үзүүлэх, тэдгээрээс эх үүсвэр татах, салбарын харилцах, хадгаламжийн төлөвлөгөөг хангах, биелүүлэх;
Харилцагчийн санхүүгийн түрээсийн болон зээлийн санал, тооцооллыг бэлдэн, холбогдох хуралд танилцуулан шийдвэрлүүлэх, зээлийн эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгах
Банкны ТУЗ-ийн портал дээр шаардлага хангасан мэдээллийг цаг тухай бүрт байрлуулж мэдээллээр хангах; ТУЗ-тэй холбоотой бичиг баримт, ТУЗ-өөс баталсан тогтоол, хурлын тэмдэглэл болон ТУЗ-д урьдчилан танилцуулах хурлын материал орчуулах, хороодоос батлан гаргасан тогтоол, хурлын тэмдэглэл зэрэг бусад холбогдох бичиг баримтын бүртгэлийг хөтлөх, хадгалах; ТУЗ-ийн хэвийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор байгууллагын дотоод болон байгууллагаас гадагш харилцааг зохицуулах.
Банкны бүтээгдэхүүн үйлчилгээг санал болох бизнес уулзалт, борлуулалт хийх, эх үүсвэр татан төвлөрүүлэх, хариуцсан харилцагчийн бааз суурийг бүрдүүлэх, цахим бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах; Зээлийн хүсэлтийг хүлээн авч, зээл хүсэгчийн тайлан баланс, санхүүгийн мэдээлэлд үндэслэн хараат бус байдлаар шинжилгээ хийх, олгож болох зээлийн хэмжээг тогтоох; Хариуцсан зээлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, багцын чанарыг сайжруулах, бууруулах, зохистой түвшинд барих.
Аюулгүй байдлын системийн удирдлага, тохиргоог хариуцах, аюулгүй байдлыг сайжруулах судалгаа хийх, илэрсэн асуудалд дүн шинжилгээ хийх, аюулгүй байдлын шийдлийг нэвтрүүлэх; Аюулгүй байдлын тохиолдолд дүн шинжилгээ хийх, хариу арга хэмжээ авах, дэмжлэг үзүүлэх;
Банк, түүний нэгдлийн санхүү, татварын тайлан, тодруулгыг холбогдох хууль, Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт (СТОУС), Монголбанкнаас баталсан журам, зааварт нийцүүлэн цаг хугацаанд нь үнэн зөв, материаллаг алдаагүй бэлтгэх. Хөндлөнгийн аудит, зохицуулагч байгууллагаас хийх шалгалттай холбоотой тайлан, мэдээлэл бэлтгэх, шалгалтын мөрөөр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх. Санхүүгийн тайлан, татварын тайлангийн үнэн зөв байдлыг хангуулах, санхүүгийн бүртгэл, татварын бүртгэлийн давхар хяналтыг хэрэгжүүлэх
Банкны хэмжээнд комплаенсийн хөтөлбөр, бодлого, журмыг боловсруулан мөрдүүлж, тэр тусмаа мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа болон санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой ажлыг зохион байгуулж, хэрэгжилтийг хангуулан, хяналт тавих Үйл ажиллагааны тайланг тогтмол хугацаанд бэлдэж нэгжийн удирдлагад хүргүүлэх, Шууд удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгавар, тайлан, дүн шинжилгээг хийх, тайлагнах;
Банкинд ашиглагддаг системүүдийн програм хангамжийн шинэчлэлт, өөрчлөлт болон шинээр нэвтрүүлж буй системийг чанарыг шалган баталгаажуулах. Үндсэн систем болон картын системийн шинэчлэл, судалгааны төслүүдэд орж судалгаа, туршилтын ажлуудыг хариуцан ажиллана. Систем хоорондын интеграцын код бичих, хөгжүүлэх, шийдэл боловсруулах.